Египет шууд нислэгэтэй аяллын хөтөлбөр
Та бүхэн Египет улсын Шарм Эль-Шэйх дэхь зочид буудлуудын мэдээллийг ЭНД дарж авна уу
ӨДӨР 1: УБ- Шарм эл шейх шууд нислэг
*Нислэг эхлэхээс 2-3 цагийн өмнө Чингис хаан ОУ-н нисэх буудалд аялагчид бүртгэлээ хийлгэж, ачаа тээшээ бүртгүүлж, хил гаалиар нэвтэрнэ.
07:00 цаг: УБ - Шарм эл шейх чиглэлд шууд нислэгээр ниснэ.
11:30 цаг: Шарм хотын ОУ-н нисэх буудалд газардан, ачаа тээшээ аваад хөтөчтэй уулзаж, зочид буудалдаа очиж амарна.
14:00-15:00 хооронд буудлын өрөөгөө хүлээн авна.
15:00 цаг Чөлөөт цаг
*Нийт нислэгийн хугацаа 9 цаг 30 мин байна.
08:40-13:00 хооронд Шарм хотын үзвэрийн хөтөч ирж авна.
Та энэхүү аяллаар Энх тайвны хот болох Шарм Эль Шейх хотоор аялах болно.
13:00 бид резортдоо ирж амраад Чөлөөт цаг эхэлнэ.
23:30-00:30: Шарм Эль Шейх хотоос аяллын автобусандаа сууцгаан хүн төрөлхтний 5000 жилийн түүхийг хадгалж үлдсэн, гайхамшигт Каирын зүрх рүү аялах мартагдашгүй аялалдаа мордоно.
08:00-09:00: Каир хотод ирснээр хамгийн эхний зогсоол бол Дэлхий дээрх занданшуулсан шарил, тэдгээрийг илтгэх эд өлгийн зүйлсээр хамгийн баялаг 2025 оны 11 сард цоо шинээр нээлтээ хийсэн Grand Egyptian Museum буюу GEM-ээр зочлох болно. Дараа нь жинхэнэ Египет ресторан дахь амтат өдрийн хоол зооглон, нутгийн онцгой амтыг мэдрэх болно.
13:00-18:00: Гиза пирамидууд & Сфинкс – Дэлхийн алдарт пирамидууд болон Сфинксийг үзэж, эртний Египетийн түүх, соёлтой танилцана.
23:00-00:30: резортдоо ирж амарна.
06:00-07:00: Өглөөний цай
07:00-07:30: хооронд үзвэрийн хөтөч ирж авна.
Яхтаар далайд гарч цагаан элсэрхэг жижиг арал болох White Island дээр бууж, цэвэр тунгалаг усанд сэлэх, snorkelling хийх боломжтой.
Дараа нь Ras Mohammed National Park орчимд зогсож, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй корал риф, өнгөлөг далайн амьдралыг үзнэ. Цагаан арлыг “Египетийн Мальдив” гэж нэрлэдэг бөгөөд цав цагаан элс, тунгалаг цэнхэр, дулаахан тэнгисээрээ алдартай.
Ras Mohammed National Park бол Египетийн бахархал бөгөөд Синайн хойгийн урд хэсэгт байрладаг. Улаан тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бөгөөд өмнөд хэсэг нь дэлхийн шилдэг 10 шумбалтын газарт тооцогддог.
*Аяллын үеэр scuba dive хийх боломжтой бөгөөд нэг удаагийн шумбалт нь нэмэлтээр 15$ төлбөртэй. Заавал урьдчилан захиалга хийх шаардлагатай.
16:00-16:30: резортдоо ирж амарна.
ӨДӨР 5,6: ЧӨЛӨӨТ ӨДӨР
Чөлөөт өдрөөрөө та далайн эрэг дээр амарч, бассейнд сэлж, Old Market эсвэл SOHO Square-ээр зугаалан Шарм-эль-Шейхийн уур амьсгалыг мэдрээрэй.
ӨДӨР 7: ШАРМ-УБ шууд нислэгэтэй өдөр
06:00-07:00: өглөөний цай
*Нислэг эхлэхээс 2-3 цагийн өмнө Шарм Эл Шейх ОУ-н нисэх буудалд аялагчид бүртгэлээ хийлгэж, ачаа тээшээ бүртгүүлж, хил гаалиар нэвтэрнэ.
14:00 цаг: УБ хот руу шууд нислэгээр ниснэ.
06:00(+1) цаг: УБ хотын ОУ-н нисэх буудалд газардан, ачаа тээшээ аваад хилээр нэвтэрч гарснаар ийнхүү аялал өндөрлөнө.
Египет виз: Шарм эл шейх хотод буухад таныг visa on arrival 30$ гэсэн цонхнууд угтах болно. Та нэвтрэх хуудас бөглөөд гадаад паспорт болон бэлэн 30$ өгөөд наадаг визээ авна.
Зочид буудал: 3,4,5-одтой 150 гаруй резортуудаас таны сонгосон резорт багтсан
Хөтөч: Монгол хэлтэй хөтөч байна
Хоол: Шарм эл шейх хотод байх бүх өдөр өглөө, өдөр, оройн хоол уух зүйлс алкохол жимс жимсгэнэ багтсан ба хөтөлбөртэй үед хөтөлбөрт заагдсан хоол багтсан
Хөтөлбөр: Хөтөлбөр эхлэхээс 3 цагийн өмнө эсвэл өмнөх өдөр нь хөтөч таны бүртгүүлсэн whats app- дугаараар мэдээлэл хүргүүлнэ. Та заасан цагаас нь хоцорвол хөтөч орхиод явахыг анхаарна уу.
Хөтөлбөрийн дараалал өөрчлөгдөж болохыг анхаарна уу
Нэмэлтээр хөтөлбөр авах боломжтой
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР:
Аялагчид дээрх аяллаас гадна Египет улсад үзэж болох өөр сонирхолтой 30 гаруй аяллаас нэмэлтээр сонгон авч хөтөлбөрөө өөрөө зохион аялах боломжтой. Нэмэлтээр авах боломжтой хөтөлбөрийн мэдээллийг аялагчид аялал захиалах үедээ манай мэргэжлийн аяллын зөвлөхүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
ХӨТӨЛБӨР ЛИНК