ДУБАЙ БОЛОН АБУ ДАБИ ХОТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ
Өдөр 1: Нислэгэтэй өдөр
· 08:30-10:30: Аялагчид УБ-Алмата чиглэлийн нислэгт бүртгэлээ хийлгэнэ.
· 11:30-12:30: Казахстан улсын Алмата хотын ОУ-н нислэх буудалд газардаж, хил гаалиар нэвтэрч, ачаа тээшээ авна.
Аялагчид нэмэлтээр: Алмата хоттой танилцах өдрийн аяллын хөтөлбөр авах, зочид буудал захиалах боломжтой.
22:00-01:40 (+1): Аялагчид Алмата-Дубай чиглэлийн нислэгт бүртгэлээ хийлгэнэ.
********************************************************************************
Өдөр 2: Ирэх өдөр
· 03:40-07:40: АНЭУ-н Дубай хотын ОУ-н нисэх буудалд газардаж, хил гаалиар нэвтэрч, ачаа тээшээ авна.
· Зорчигчын танхимаас гарч манай компанийн тээврийн хөтөчтэй уулзаж, зочид буудалдаа хүргүүлнэ.Буудалдаа 14:00 цагт бүртгэл хйилгээд өрөөндөө орно.
· 18:40-19:00: оройн үзвэрийн тээвэр зочид буудлаас нь ирж авна.
19:00-21:00: Арабын уламжлалт Dhow Cruise усан онгоц дээр үдшийн зоог барин, Дубай хотын хамгийн үзэсгэлэнтэй Дубай маринаагаар хөвөн аялна.
Хөтөлбөрт багтсан хоол: Оройн хоол (усан онгоц дээр)
Хөтөч: Англи хэлтэй хөтөчтэй
********************************************************************************
Өдөр 3: Дубай хотын бүтэн өдрийн аялал (Монгол хөтөчтэй)
· 07:30-10:00 Өглөөний цай (зочид буудалдаа)
11:00-21:00 Дэлхийн аялал жуулчлалын хамгийн шилдэг хотоор шалгараад байгаа Дубай хоттой танилцах аяллаар бид юу үзэх вэ?
o Энэ өдөр бидний хамгийн эхний үзэх үзвэр бол Дэлхий дээр хүний гараар бүтсэн хамгийн өндөр барилга болох алдарт Бүрж Халифа. Та 124,125 -р давхарт ердөө 1минутад гарч,Дубай хотыг тэнгэрээс тольдон харах боломжтой.
o Мөн Дубайн алдарт усан оргилуурын шоуг үзэж үзэмж төгс бүжиглэн найгах усан тольд нүд баясна.
o Дэлхийн хамгийн том молл Дубай моллоор аялал үргэлжилж, дараа нь хөтөлбөрт багтсан өдрийн хоолондоо аялагчид орно.
14:00-15:00 Өдрийн хоол
o Дубайн гайхамшигт архитектур, технологийн бэлгэ тэмдэг болсон Ирээдүйн Музей дээр зураг авах түр зогсолт хийнэ.
o Дараа нь Дубайн сонин содон архитектурын нэг хэсэг болсон, дэлхийд цор ганц хамгийн том жааз–Dubai Frame дээр түр зогсолт хийж зураг авхуулна.
o Үүний дараа Дэлхийд ганц хүний гараар бүтсэн Далдуу модны хэлбэртэй арал дээгүүр 5.5 км урт Палм Монорейлоорзорчих болно. Gateway Station-аас эхлэн o Atlantis хүртэлх жуулчдад зориулсан хамгийн онцгой, байгальд ээлтэй тээврийн нэгээр зорчин Палм Жумейра-г яг дэргэдээс нь мэдрэх боломжтой.
o Бид өдрийн төгсгөлд алтаараа алдартай Дубайн хамгийн баян зах болох Алтны зах (Gold Souk)-аар зочилж, үзэж сонирхон, хүсвэл худалдан авалт хийх боломжтой.
Ийнхүү бидний энэ өдрийн аялал буудалдаа буцаж ирснээр өндөрлөнө.
Хөтөлбөрт багтсан хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
Хөтөч: Монгол хөтөч,Монгол тайлбартай
********************************************************************************
Өдөр 4: Абу Даби хотын бүтэн өдрийн аялал (Монгол хөтөчтэй)
07:30-10:00 Өглөөний цай (зочид буудалдаа)
· 10:00-19:00 АНЭУ-н нийт газар нутгийн 80%-г дангаар эзлэн оршдог нийслэл хот болох Абу Даби хоттой танилцах өдөр бид юу үзэх вэ?
o Бид Абу Даби хот явах замдаа Last exit дээр түр зогсолт хийнэ. Last Exit нь Дубайн зам дагуух машинтай ирээд шууд хоол идэж болох food truck–ийн концепцтой сэдэвчилсэн амралтын бүс юм.
Энд Дубайн орчин үеийн соёл, уран сэтгэмж, киноны сэдэв, хоолны олон төрлийг нэг дор нэгтгэсэн өвөрмөц газар гэдгээрээ жуулчдыг татдаг.
o Абу Даби хотод ирснээр хамгийн эхний зогсоол болох Луврын музейгээр зочилно.Лувр Абу Даби нь Францын алдарт Луврын музейтэй хамтран байгуулсан, Арабын Нэгдсэн Эмират улсын хамгийн том, хамгийн орчин үеийн урлаг ба соёлын музей юм.
Энэхүү музей нь:
-Том хэмжээний “мөнгөн бөмбөгөр” дээвэртэй
-Дээвэр нь 8 давхар төмөр торон бүтэцтэй “Light Rain” гэх гэрлийн тоглолт үүсгэдэг
-Далайн дээр хөвж байгаа мэт уран хийцтэй байгууламж юм.
2017 онд нээгдсэн энэхүү музей нь Зайедын Соёлын Дээд Мэргэжлийн Оролцооны Арал дээр байрладаг.
Энд дэлхийн олон улсын музейгээс түр хугацаагаар ирдэг үнэт үзмэрүүд бий:
-Да Винчигийн бүтээлүүд
-Ван Гогийн уран зураг
-Мумми ба эртний Египетийн олдворууд
-Исламын урлаг
-Европын сонгодог бүтээлүүд гэх мэт
o АНЭУ-ын хааны хүндэтгэлийн хүлээн авалтууд зохион байгуулагддаг алдарт Qasr Al Watan ордноор зочилно.Энэ ордон нь Абу Дабигийн Ерөнхийлөгчийн ордны цогцолборын нэг хэсэг бөгөөд Арабын Нэгдсэн Эмиратын түүх, соёл, төр засгийн уламжлалыг олон нийтэд танилцуулах зорилгоор нээлттэй болсон онцгой газруудын нэг юм.
Энд зөвхөн архитектурын гайхамшиг бус, улс орны үнэт өв, оюун санаа, удирдлагын философи нэг дор шингэсэн байдаг.
-80 метрийн диаметртэй аварга бөмбөгөр танхим – дэлхийн хамгийн том танхимуудын нэгээр зочилно
-Мянга мянган талст бүхий, ганган титэм хэлбэртэй дэнлүү
-Алт, цагаан, хөх өнгийг хослуулсан гайхамшигтай интерьер – Арабын тэнгэр, элс, түүхийг илэрхийлнэ
-Уламжлалт араб геометрийн хээ, мозаик, гар урлалын нарийн хийцүүд
o Абу Даби хотын соёл, түүх, орчин үеийн хөгжлийг нэг дороос мэдэрч танилцан дараа нь хөтөлбөрт багтсан өдрийн хоолондоо аялагчид орно.
14:00-15:00 өдрийн хоол
o Энэ өдөр бид Арабын соёл, түүхийн үнэт өвийг өөртөө шингээсэн Абу Даби хотын хамгийн алдартай газруудаар аялах болно.
Алдарт Зайд хааны Их Москоор зочлон, Арабын ертөнцийн хамгийн үнэтэй, сүрлэг архитектурын бүтээлийг үзнэ. Уг москийн онцлог:
-82 цагаан гантиг бөмбөгөр
-1,096 багана, алтны паалантай нарийн хийцтэй чимэглэлүүд
-Дэлхийн хамгийн том нэг ширхэг Иран хивс (ойролцоогоор 5,600 м²)
-Swarovski талст шигтгээтэй дэлхийн хамгийн том лааны суурь
-Цагаан гантиг өнгө нь энхийн бэлгэ тэмдэг бөгөөд гэрэлтүүлгийн систем нь “сарны 14 үе шат”-ыг дүрслэн гэрэлтдэг.
“Абу Дабигийн зүрхэнд орших энхийн цагаан билэг тэмдэг, дэлхийн архитектурын гайхамшгийг нэг дороос мэдрээрэй.”
Ийнхүү энэ өдрийн аялал буудалдаа буцаж ирснээр өндөрлөнө.
Хөтөлбөрт багтсан хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
Хөтөч: Монгол хөтөч, Монгол тайлбартай
********************************************************************************
Өдөр 5: Цөлийн сафари аялал
· 07:30-10:00 өглөөний цай
10:00-15:00 чөлөөт цаг
· 15:00-22:00 Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бүх жуулчдын хамгийн ихээр хамрагддаг хөтөлбөр бол Цөлийн сафари аялал буюу Desert safari юм. Энэ өдөр цөлийн сафари аялалд явж, элсэн манхан дээгүүр давхилдан, цөлийн баян бүрд гэгдэх кэмпүүд дээр сонирхолтой үдшийн үзвэр үзэн, мартагдашгүй оройн зоог барина.

Хөтөлбөрт багтсан хоол: Өглөөний цай, Оройн хоол
Хөтөч: Англи хэлтэй жолооч буудлаас ирж авна
********************************************************************************
Өдөр 6: Чөлөөт өдөр
· Энэ өдөр аялагчид өөрсдийн хүссэнээр Дубай хотод чөлөөт өдрийг өнгөрөөнө.
07:30-10:00 өглөөний цай
Далайн эрэгт амарч зугаалах, шоппинг хийх, худалдан авалт хийх зэрэг өөрт тохирох үйл ажиллагаагаа чөлөөтэй сонгох боломжтой.
Мөн нэмэлтээр хүссэн өдрийн аяллын хөтөлбөрөө нэмэлт төлбөртэйгөөр захиалан үзэх боломжтой.
o Нэмэлтээр хүссэн өдрийн аяллын хөтөлбөр захиалан үзэх боломжтой (төлбөртэй)
o Монгол хөтөч авах боломжтой (төлбөртэй)
Хөтөлбөрт багтсан хоол: Өглөөний цай
********************************************************************************
Өдөр 7: Хагас чөлөөт өдөр болон буцах өдөр
· 07:30-10:00 өглөөний цай
· 12:00 зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө
o Ачаа тээшээ зочид буудлынхаа тээш хадгалах хэсэгт үлдээж болно.
· 10:00-16:00 чөлөөт цаг
16:00 нисэх буудал хүргэх тээвэр ирж авна
18:00-20:00 Дубай-Алмата нислэгийн бүртгэлээ хийлгэнэ
21:30-03:00 Алмата хотын ОУ-н нисэх буудалд газардана.
Хөтөлбөрт багтсан хоол: Өглөөний цай
********************************************************************************
Өдөр 8: Нислэгэтэй өдөр
· 10:30-12:00 Алмата-Улаанбаатар нислэгийн бүртгэлээ хийлгэнэ.
· 14:05-20:45 Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-н нисэх буудалд газардсанаар аялал өндөрлөнө.
· Аялагчид нэмэлтээр: Алмата хотод зочид буудал захиалах боломжтой.

.jpeg?quality=75&width=640&crop=3%3A2%2Csmart&trim=0%2C0%2C0%2C0&auto=webp)


Хураангуй хөтөлбөр
Аялал эхлэх өдөр: Нислэгэтэй өдөр
Өдөр 1: Dhow cruise dinner Marina буюу Марина хэсэгт завьтай аялал
Өдөр 2: Дубай хотын аялал
Өдөр 3: Абу Даби хотын аялал
Өдөр 4: Desert safari буюу Цөлийн аялал
Өдөр 5: Чөлөөт өдөр
Өдөр 6: Хагас чөлөөтэй өдөр БУЦАХ нислэгэтэй өдөр
Аялал дуусах өдөр: Алмата-Улаанбаатар нислэгэтэй өдөр