Египет аялал нэмэлт хөтөлбөр
Хөтөлбөр 1: КАИР ХОТЫН НИСЛЭГЭТЭЙ АЯЛАЛ
Шарм Эль Шейх хотоос аяллын автобусандаа сууцгаан хүн төрөлхөтны 5000 жилийн түүхийг хадгалаж үлдсэн, гайхамшигт Каирын зүрх рүү аялах мартагдашгүй аялалдаа мордоно. Каирт хүрэлцэн ирсэнээр хамгийн эхний зогсоол бол Дэлхий дээрх занданшуулсан шарил, тэдгээрийг илтгэх эд өлгийн зүйлсээр хамгийн баялаг дэлхийд цор ганц музей болох Египет Улсын Үндэсний музейгээр зочлох болно. Энд хүн төрөлхтнийг мянганы туршид гайхшруулсан соёл иргэншлийн түүх амь орох бөгөөд фараонууд, хатад, бурхад, бурхан биетнүүдийн нандин өв сан таны өмнө дэлгэгдэх болно. Бүх үзмэрүүд эрт цагийн түүхийг шивнэх мэт өгүүлнэ.
Дараа нь жинхэнэ Египет ресторан дахь амтат өдрийн хоолоор тухлан, нутгийн онцгой амтыг мэдрээрэй.
Өдрийн турш аяллаа үргэлжлүүлэн, Гизагийн пирамидууд болон тэднийг сахин хамгаалагч хэмээдэг алдарт Сфинксийн хөшөөг үзнэ. Хүн төрөлхтний зориг, инженерчлэлийн гайхамшгийг гэрчлэх аугаа пирамидуудыг бишрэн харж, тэднийг хэрхэн барьсан болон хэний амьдралыг мөнхөлсөн тухайд төсөөллөө хөөрүүлээрэй.
Аялалын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- Шарм Эль Шейх хотоос Каир хүртэлх 2 талын нислэг
- Алдарт Гизагийн Пирамидын цогцолборт нэвтрэх тасалбар
- Египетийн үндэсний музейд нэвтрэх тасалбар
- Египет судлалаар мэргэшисэн англи хэлтэй ОУ-н зэрэглэлтэй хөтөч
- Өдрийн хоол
Аялалын үнэд ороогүй зүйлс:
* Пирамид дотор орох нь нэмэлт төлбөртэй байдаг ба аялагч хүсвэл газар дээр нь төлбөрөө төлөөд орж үзэж болно.
* Нил мөрөн дээрх завины аялал (аялагчын хүсэлтээр нэмэлтээр авах боломжтой)
* Гизагийн Пирамид орчимд нэг бөхт тэмээгээр явах
* Хувийн зардал
* Автобус аялагчдыг шөнө 04:00-04:30 хооронд хөтөч болон унаа ирж авна.
Шарм Эль-Шэйх хотоос Каир хот хооронд нислэгэтэй аялал 50 мин зорчино.
Нийт аялал 12цаг үргэлжилнэ.
Аяллын үнэ: том хүн 280$
ХӨТӨЛБӨР 2: ЛУКСОР ХОТЫН НИСЛЭГЭТЭЙ АЯЛАЛ
Луксор нь Өмнөд Египетэд оршдог бөгөөд Луксор мужийн нийслэл юм. Энэхүү хот нь Эртний Египетийн шинэ хаанчлалын үеийн нийслэл Фив хотын байрлал байсан учир дэлхийд “агуу задгай музей” хэмээн нэрлэгддэг. Учир нь Карнак болон Луксорын сүмийн цогцолборын туурь орчин үеийн хотын дунд оршсоор байна. Харин Нил мөрний эсрэг талд, баруун эрэгт Хаадын хөндий, Хатан хаадын хөндий зэрэг сүм хийд, булш бунхантай некрополис бий. Жил бүр мянга мянган жуулчид эдгээр гайхамшигт дурсгалуудыг үзэхээр Луксорт ирдэг.
Аялалын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- Шарм Эль Шейх хотоос Луксор хүртэлх 2 талын нислэг
- Египет судлалаар мэргэшисэн англи хэлтэй ОУ-н зэрэглэлтэй хөтөч
- Хатшепсутын сүм нэвтрэх тасалбар
- Хаадын хөндийн сүм нэвтрэх тасалбар
- Өдрийн хоол
Аялалын үнэд ороогүй зүйлс:
*Хөтөлбөрт дурдагдаагүй нэмэлт үйлчилгээ/зардлууд
*Хувийн зардал
* Автобус аялагчдыг үүрээр 04:00 цагт ирж авна.
Шарм Эль-Шэйх хотоос Луксор хот хооронд нислэгэтэй аялал 50 мин зорчино.
Нийт аялал 12цаг үргэлжилнэ.
Аяллын үнэ: том хүн 310$



Хөтөлбөр 3: АНХАН ШАТНЫХАНД ЗОРИУЛСАН ШУМБАЛТ ХИЙХ АЯЛАЛ
Анхан шатныханд зориулсан энэ бүтэн өдрийн PADI Discover хөтөлбөрт шумбалтын үндсэн мэдлэгийн сургалт, мөн өнгөлөг загасны сүрэг дунд шүрэн хадны дээр хөвөн шумбах хоёр удаагийн далайн эргийн шумбалт багтсан. Энэ нь бүрэн PADI гэрчилгээ авах эхний алхам болох юм.
Мэргэжлийн зааварлагчийн удирдлага дор шумбалтын үндсийг сурч, хоёр удаагийн эргийн шумбалтаар аялах боломжтой гайхалтай аялал таныг хүлээж байна.
Аялалын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- DSD гарын авлага ба батламж
- Халуун, хүйтэн ундаа
- PADI мэргэжлийн зааварлагч
- Шумбалтын тоног төхөөрөмж
Аялалын үнэд ороогүй зүйлс:
*Усан доорх дүрс бичлэг DVD
*Үндэсний цэцэрлэгт газрын төлбөр
*Дурсгалын зураг
*Өдрийн хоол
*Хувийн зардал
* Автобус аялагчдыг өглөө 08:30-09:00 хооронд унаа ирж авна.
Нийт аялал 4цаг үргэлжилнэ.
Анхаарах зүйлс:
*Хүүхдийг заавал насанд хүрсэн хүн дагалдаж явах
*Хамгийн бага нас – 10нас болон түүнээс дээш
*Буцах нислэгээс 72цагийн өмнө шумбах
*Бүх оролцогчид шумбахаас өмнө эрүүл мэндийн асуумж бөглөх шаардлагатай
Зарим урьдчилсан өвчнүүд (жишээ нь: астма, зүрхний өвчин гэх мэт) шумбах боломжийг хязгаарлаж болох тул эмчтэйгээ зөвлөнө үү.
*Аяллын өдөр хүчинтэй паспорт шаардлагатай бөгөөд биедээ авч явах шаардлагатай
Аяллын үнэ: том хүн 130$

ХӨТӨЛБӨР 4: ШАРМ ЭЛЬ-ШЕЙХИЙН ЦӨЛ, ТЭНГИСИЙН АДАЛ ЯВДАЛТ АЯЛАЛ
Шарм Эль-Шейхээс эхлэх энэхүү адал явдалт аяллаар тэнгис ба цөлийг хослуулан мэдэрээрэй. Эхлээд квад мотоцикл унан цөлийн гайхамшигт үзэмжийг харна. Шарм Эль-Шейхийн хойд хэсэгт тэмээ унаж, бедуин майханд зочлон уламжлалт цайгаар дайлуулж амрах боломжтой. Мөн парашюттай нислэг хийж, шилэн ёроолтой завиар тэнгисийн амьтдыг сонирхон үзэх боломжтой.
Аялалын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- Квад мотоцикл унах -50минут
- Тэмээ унах-10минут
- Бедуин цай
- Parasailing нислэг-5минут
- Банана завь-10минут
- Шумбалт-10минут
- Шилэн ёроолтой завь-60минут
- Өдрийн хоол
Аялалын үнэд ороогүй зүйлс:
*Засгийн газрын төлбөр: 5$
*Дурсгалын зураг
*Хувийн зардал
* Автобус аялагчдыг өглөө 07:30-08:00 хооронд унаа ирж авна.
Нийт аялал 8цаг үргэлжилнэ.
Анхаарах зүйлс:
*Нурууны асуудалтай аялагчдад тохиромжгүй.
*Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиромжгүй.
*Зүрхний асуудал болон бусад ноцтой өвчтэй хүмүүст тохиромжгүй.
Аяллын үнэ: том хүн 80$


ХӨТӨЛБӨР 5: ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭРХ МОРЬТОЙ АЯЛАЛ
Египет нь түүхэн өв болон орчин үеийн морь унах соёлыг хослуулсан хамгийн сонирхолтой морь унах туршлагыг санал болгодог. Аялал эхлэхийн өмнө мэргэжлийн дасгалжуулагчид зааварчилгаа өгч, туршлагын туршид таньтай хамт байх болно. Хэрэв та анхлан суралцагч бол хөтөч тань үндсэн техник, аюулгүй байдлыг зааж, хичээллэхэд туслах болно.
Аялалын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- Аюулгүй байдлын малгай
- Мэргэжилийн хөтөч тайлбарлагч
Аялалын үнэд ороогүй зүйлс:
*Өдрийн хоол
*Хувийн зардал
*Татвар: хүн бүрт €5.00
* Автобус аялагчдыг өглөө 10:00 цагт ирж авна.
Нийт аялал 2цаг үргэлжилнэ.
Анхаарах зүйлс:
*Нурууны асуудалтай аялагчдад тохиромжгүй.
*Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиромжгүй.
*Зүрхний асуудал болон бусад ноцтой өвчтэй хүмүүст тохиромжгүй.
Аяллын үнэ: том хүн 20$
