Шарм Эль-Шэйх хотын аяллын хөтөлбөрүүд

Та бүхэн Египет улсын Шарм Эль-Шэйх дэхь зочид буудлуудын мэдээллийг ЭНД дарж авна уу

ЕГИПЕТ УЛСЫН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР (Аяллын үнэнд багтсан)

Өдөр 1:
Хөтөлбөр 1: КАИР ХОТЫН АЯЛАЛ

Шарм Эль Шейх хотоос аяллын автобусандаа сууцгаан хүн төрөлхөтны 5000 жилийн түүхийг хадгалаж үлдсэн, гайхамшигт Каирын зүрх рүү аялах мартагдашгүй аялалдаа мордоно. Каирт хүрэлцэн ирсэнээр хамгийн эхний зогсоол бол Дэлхий дээрх занданшуулсан шарил, тэдгээрийг илтгэх эд өлгийн зүйлсээр хамгийн баялаг дэлхийд цор ганц музей болох Египет Улсын Үндэсний музейгээр зочлох болно. Энд хүн төрөлхтнийг мянганы туршид гайхшруулсан соёл иргэншлийн түүх амь орох бөгөөд фараонууд, хатад, бурхад, бурхан биетнүүдийн нандин өв сан таны өмнө дэлгэгдэх болно. Бүх үзмэрүүд эрт цагийн түүхийг шивнэх мэт өгүүлнэ.

Дараа нь жинхэнэ Египет ресторан дахь амтат өдрийн хоолоор тухлан, нутгийн онцгой амтыг мэдрээрэй.

Өдрийн турш аяллаа үргэлжлүүлэн, Гизагийн пирамидууд болон тэднийг сахин хамгаалагч хэмээдэг алдарт Сфинксийн хөшөөг үзнэ. Хүн төрөлхтний зориг, инженерчлэлийн гайхамшгийг гэрчлэх аугаа пирамидуудыг бишрэн харж, тэднийг хэрхэн барьсан болон хэний амьдралыг мөнхөлсөн тухайд төсөөллөө хөөрүүлээрэй. 

Аялалын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- Шарм Эль Шейх хотоос Каир хүртэлх 2 талын автобустай тээвэр
- Алдарт Гизагийн Пирамидын цогцолборт нэвтрэх тасалбар
- Египетийн үндэсний музейд нэвтрэх тасалбар
- Египет судлалаар мэргэшисэн англи хэлтэй ОУ-н зэрэглэлтэй хөтөч
- Өдрийн хоол

Аялалын үнэд ороогүй зүйлс:
* Пирамид дотор орох нь нэмэлт төлбөртэй байдаг ба аялагч хүсвэл газар дээр нь төлбөрөө төлөөд орж үзэж болно. 
* Нил мөрөн дээрх завины аялал (аялагчын хүсэлтээр нэмэлтээр авах боломжтой)
* Гизагийн Пирамид орчимд нэг бөхт тэмээгээр явах

* Автобус аялагчдыг шөнө 23:30-00:30 хооронд хөтөч болон унаа ирж авна.
Шарм Эль-Шэйх хотоос Каир хот хооронд автобустай аялал 6 цаг зорчино.

 НИСЛЭГТЭЙ КАИР АЯЛАЛ БОЛОМЖТОЙ
*** Мөн аялагч та нислэгтэй Каир хотын аялал сонгох боломжтой. Нислэг хот хооронд 45 минут үргэлжилнэ.
Нислэгтэй аяллын үнийн мэдээллийг аялал хариуцсан менежрээс лавлана уу!

stone material, egypt, place of worship, the past, 4K, nature, piramide,  history, travel destinations, ancient civilization, city, tomb, travel,  ancient history HD Wallpaper

ӨДӨР 2:
Хөтөлбөр 2: Шарм Эль Шейх хотын аялал

Та энэхүү аялалаар Энх тайвны хот болох Шарм Эль Шейхийг шинэ өнцгөөс нээх боломжтой болно. Шарм Эль Шейхийн хамгийн алдартай, бэлгэ тэмдэг болсон газруудыг багтаасан аялал байх болно.

Манай хөтөч таныг зочид буудлаас тосч аваад  Хотын хуучин захруу хүргэнэ. Энэ бол Шарм Эль Шейхийн хамгийн өнгөлөг, соёлын баялаг өвөрмөц газруудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд тансаг сайжруулалт, шинэчлэлтүүд хийгдсэн учраас улам ч үзэмжтэй болсон. Хуучин зах бол заавал үзэх ёстой газруудын нэг бөгөөд худалдаа хийх, дурсгалын зүйлс худалдан авахад хамгийн тохиромжтой. Мөн хуучин захын дунд шинээр сүрлэг сүм баригдаж, орчны уур амьсгалыг бүхэлд нь өөрчилсөн.

Үүний дараа  Genena City худалдааны төв-д түр зогсолт хийж Наамэ булангийн гайхалтай үзэмжийг өндөрлөгөөс харж болох үзэсгэлэнтэй газарт зочилно.

Genena City-аас гарсны дараа Шарм Эль Шейхийн нэр хүндтэй, шагнал хүртсэн зугаа цэнгэлийн төв болох Soho Square руу хүргэнэ. Тэнд та амьд хөгжим, дуучдын үзүүлбэртэй тансаг ресторан, баар, кафе зэргээр үйлчлүүлэхийн зэрэгцээ теннис, сквош, мөсөн гулгалт, боулинг, гэрэлт хөгжимт усан оргилуур зэрэг олон төрлийн үзвэр, үйлчилгээгээр зочлох боломжтой.

Аялалын үнэд орсон зүйлс:
-Шарм Эль Шейх хотоор машинаар аялах

Аялалын үнэд ороогүй зүйлс:
* Хоол болон уух зүйлс
* Сүм орох тасалбар
* Сохо талбайд бусад төрлийн үзвэрээр үйлчлүүлэх

* Автобус аялагчдыг орой 16:00-16:30 хооронд хөтөч болон унаа ирж авна.
Нийт аялал 5цаг үргэлжилнэ.

Old Market Sharm El Sheikh: A Shopping Paradise with a Historic CharmSharm El Sheikh market: everything you need to know SOHO Square™ Sharm El Sheikh
ӨДӨР 3:
Хөтөлбөр 3: Тансаг зэрэглэлийн Яхт завиар Цагаан арал болон Рас Мохаммед руу хийх аялал

Цагаан арал Энэ газрыг ихэвчлэн “Египетийн Мальдив” гэж нэрлэдэг бөгөөд цав цагаан элс, тунгалаг цэнхэр, дулаахан тэнгисээрээ алдартай. Үнэхээр диваажингийн мэт сэтгэгдэл төрүүлж, мартагдашгүй, сэтгэл татам аяллыг танд бэлэглэнэ.

Рас Мохаммед үндэсний парк бол Египетийн бахархал. Энэ нь Синайн хойгийн урд хэсэгт, Шарм Эль Шейхээс баруун өмнө зүгт 25 км-ийн зайд байрладаг. Улаан тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бөгөөд өмнөд хэсэг нь дэлхийн шилдэг 10 шумбалтын газарт тооцогддог.

Аялалын үнэд орсон зүйлс:
-Шарм Эль Шейх хотоос машинаар аялах
-Үлгэрийн мэт Цагаан аралд зочлох
-Амтат буфет өдрийн хоол
-Хязгааргүй зөөлөн ундаа: Ус, кофе, цай, сода
-Мэргэжлийн зааварлагч

Аялалын үнэд ороогүй зүйлс:
*Тус бүр ойролцоогоор 60 минут үргэлжлэх 2 удаагийн бүрэн удирдлагатай шумбалтын (snorkeling) зогсолт
*Шумбалтын хэрэгсэл: Маск, сэлүүр, амьдралын хантааз 

*Танилцуулгын шумбалт 15 минут
*Рас Мохаммед үндэсний парк руу орох тасалбар 5 ам.доллар – газар дээр төлнө.Бэлнээр биедээ авч явах
*Далайн доорхи зураг авах 

* Автобус аялагчдыг өглөө 08:00-08:30 хооронд хөтөч болон унаа ирж авна.
Нийт аялал 6цаг үргэлжилнэ.

Gallery picture 2 (from the experience provider)
Gallery picture 11 (from the experience provider)Gallery picture 13 (from the experience provider)Bus Tour to Ras Mohamed from Sharm El Sheikh

ӨДӨР 4:
Хөтөлбөр 4: Өнгөт КАНИОН, Цэнхэр Нүх буюу Дахаб руу Жийпээр хийх аялал

Та нэг өдрийг цөл болон гүн тэнгисийн гайхамшигт газруудаар өнгөрөөх боломжтой. Аялалд Өнгөт Каньон, Цэнхэр Нүх, өдрийн хоол болон Дахабын худалдааны аялал багтсан. 

-Жийпээр сафари аялал хийх
-Өдрийн хоол
-Лонхтой ус 
-Мэргэжлийн хөтөч
-Тэмээ унах
-Өнгөт Каньон үзэх (Салама Каньон)
-Дахаб хотод худалдааны зогсолт хийнэ

Аялалын үнэд ороогүй зүйлс:
*Ресторанд уух зүйлс
*Цэнхэр Нүх рүү орох тасалбар
*Шумбалт хийх болон шумбалтын хэрэгсэл ашиглах
*Далайн эрэг дагуу 4-н дугуйт мотоциклоор аялах

* Автобус аялагчдыг өглөө 08:00-08:30 хооронд хөтөч болон унаа ирж авна.
Нийт аялал 8цаг үргэлжилнэ.

Gallery picture 1 (from the experience provider)Jeep Safari-Sharm El Sheikh: Colored Canyon, Blue Hole & Dahab City TourSharm El Sheikh: Colored Canyon, Blue Hole & Dahab City TourDahab City

НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР:
Аялагчид дээрх аяллаас гадна Египет улсад үзэж болох өөр сонирхолтой 30 гаруй аяллаас нэмэлтээр сонгон авч хөтөлбөрөө өөрөө зохион аялах боломжтой. Нэмэлтээр авах боломжтой хөтөлбөрийн мэдээллийг аялагчид аялал захиалах үедээ манай мэргэжлийн аяллын зөвлөхүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Login

Forgot your password?

Don't have an account yet?
Create account