ДУБАЙН МОНГОЛ ХӨТӨЧТЭЙ АЯЛАЛ
ӨДӨР 1: УБ - АЛМАТА нислэг
8:30-10:20: Аялагчид УБ - Алмата чиглэлийн нислэгт бүртгэлээ хийлгэнэ.
11:20-12:50: Казахстан улсын Алмата хотын ОУ-ын нисэх буудалд газардаж, хил гаалиар нэвтэрч, ачаа тээшээ авна.
* Аялагчид Алмата хоттой танилцах өдрийн аяллын хөтөлбөр нэмэлтээр авах, зочид буудал захиалах боломжтой.
ӨДӨР 2: АЛМАТА - ДУБАЙ нислэг
03:50-07:30: Аялагчид Алмата-Дубай чиглэлийн нислэгт бүртгэлээ хийлгэнэ.
07:30-13:00: АНЭУ-н Дубай хотын ОУ-ын нисэх буудалд газардаж, хил гаалиар нэвтэрч, ачаа тээшээ авна.
* Зорчигчийн танхимаас ачаа тээшээ авч гараад манай компанийн тээврийн хөтөчтэй уулзаж, зочид буудалдаа хүргүүлнэ.
14:00-15:00: Буудлын өрөөнд бүртгэл хийлгэн өрөөндөө орно.
18:30-19:00: оройн үзвэрийн тээвэр зочид буудлаас нь ирж авна.
19:00-21:00: Арабын уламжлалт Dhow Cruise усан онгоц дээр үдшийн зоог барин, Дубай хотын хамгийн үзэсгэлэнтэй Дубай маринаагаар хөвөн аялна.

Хоол: Оройн хоол
Хөтөч: Англи хэлтэй гадаад хөтөч
07:30-09:00: Өглөөний цай
10:30-19:00: Дубай хот нь дэлхийн хамгийн дэвшилтэт, цогц бүтээн байгуулалт, үзвэр үйлчилгээний газруудаараа алдартай бөгөөд аялагчдад алтны зах, жаазан барилга, хиймэл далдуу модны арал болон Дубай хотод байрлах өвөрмөц бүтээлүүдтэй танилцах аялал.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
Хөтөч: Монгол хэлтэй монгол хөтөч
ӨДӨР 4: Абу Даби хотын аялал
07:30-09:00: Өглөөний цай
11:00-19:00: Энэ өдөр бид Арабын соёл, түүхийн үнэт өвийг өөртөө шингээсэн Абу Даби хотын хамгийн алдартай газруудаар аялах болно.
Абу Даби хот явах замдаа Last exit дээр түр зогсолт хийнэ. Абу Даби хотод ирснээр хамгийн эхний зогсоол болох Луврын музейн гадна түр зогсолт хийнэ. (нэвтрэх тасалбар нэмэлт төлбөртэй)
АНЭУ-ын хааны хүндэтгэлийн хүлээн авалтууд зохион байгуулагддаг алдарт Qasr Al Watan ордноор зочилно.
Өдрийн төгсгөлд Алдарт Зайед хааны Их Москоор зочлон, Арабын ертөнцийн хамгийн үнэтэй, сүрлэг архитектурын бүтээлийг үзнэ.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
Хөтөч: Монгол хэлтэй монгол хөтөч
ӨДӨР 5: Элсэн цөлийн аялал
07:30-10:00: Өглөөний цай
10:00-14:00: Чөлөөт цаг
15:30-22:00: Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бүх жуулчдын хамгийн ихээр хамрагддаг хөтөлбөр бол Цөлийн сафари аялал буюу Desert safari юм.
Энэ өдөр цөлийн сафари аялалд явж, элсэн манхан дээгүүр давхилдан, цөлийн баян бүрд гэгдэх кемпүүд дээр сонирхолтой үдшийн үзвэр үзэн, мартагдашгүй оройн зоог барина.

Хоол: Өглөөний цай, Оройн хоол
Хөтөч: Англи хэлтэй гадаад хөтөч
ӨДӨР 6: Чөлөөт өдөр
07:30-10:00: Өглөөний цай
Энэ өдөр аялагчид өөрсдийн хүссэнээр Дубай хотод чөлөөт өдрийг өнгөрөөнө.
-Далайн эрэгт амарч зугаалах, шоппинг хийх, худалдан авалт хийх зэрэг өөрт тохирох үйл ажиллагаагаа чөлөөтэй сонгох боломжтой.
-Мөн нэмэлтээр хүссэн өдрийн аяллын хөтөлбөрөө нэмэлт төлбөртэйгөөр захиалан үзэх боломжтой.

ӨДӨР 7: Хагас чөлөөт өдөр болон ДУБАЙ - АЛМАТА нислэг
07:30-10:00: Өглөөний цай
11:30-12:00: зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
* Ачаа тээшээ зочид буудлынхаа тээш хадгалах хэсэгт үлдээж болно.
12:00-17:00: Чөлөөт цаг
17:00-18:00: хооронд нисэх буудал хүргэх тээвэр ирж авна.
18:30-19:30: Дубай-Алмата нислэгийн бүртгэлээ хийлгэнэ.
21:30-02:50(+1): Алмата хотын ОУ-ын нисэх буудалд газардана.
*Аялагчид Алмата хоттой танилцах өдрийн аяллын хөтөлбөр нэмэлтээр авах, зочид буудал захиалах боломжтой.
ӨДӨР 8: АЛМАТА - УБ нислэг
10:00-12:00: Алмата-Улаанбаатар нислэгийн бүртгэлээ хийлгэнэ.
14:05-20:45 Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газардсанаар аялал өндөрлөнө.