Тайланд улсын ПУКЕТ арлын аялал

Пукет – Тайландын далайн эргийн аяллын хамгийн алдартай чиглэлүүдийн нэг

Тайландын Хаант улсын хамгийн том арал болох Пукет нь үзэсгэлэнт далайн эрэг, халуун орны байгаль, орчин үеийн амралтын газрууд болон олон төрлийн аялал, зугаа цэнгэлийг нэг дор хослуулсан аялал жуулчлалын онцгой бүс юм.

Арлын баруун эрэгт жуулчдын хамгийн их зорин очдог алдартай наран шарлагын газрууд байрладаг бол зүүн хэсэгт нь Пукетийн түүх, соёлын уур амьсгалыг мэдрэх боломжтой Phuket Old Town оршдог.

Патонг нь Пукетийн хамгийн алдартай, хөл хөдөлгөөнтэй эрэг бөгөөд шөнийн амьдрал, ресторан, дэлгүүр, зугаа цэнгэлээрээ онцлог. Харин гэр бүлээрээ аялах, илүү тайван амрахыг хүсвэл Ката, Карон, Камала, Най Харн, Панва, Май Као зэрэг эргүүдийг сонгох нь илүү тохиромжтой.

Бангкок, Паттайятай харьцуулахад Пукет нь далайн эргийн амралтаараа илүү онцгой. Тунгалаг ус, халуун орны байгаль, үзэсгэлэнт эрэг, орчин үеийн амралтын газар, олон төрлийн аялал зугаалга нь Пукетийг гэр бүл, хосууд болон найз нөхдөөрөө аялахад тохиромжтой чиглэл болгодог.

Компас Монголиа нь Пукетийг аяллынхаа тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон хөгжүүлж, Монгол аялагчдад энэхүү халуун орны хамгийн сонирхолтой хөтөлбөр, буудлын сонголтуудыг санал болгож байна.

Пукет бол зөвхөн далайн эрэг биш — амралт, адал явдал, байгаль, зугаа цэнгэлийг нэг дор мэдрэх аялал юм.

ПУКЕТ Арлын аяллын үнэнд багтдаг үйлчилгээнүүд:
1. Улаанбаатар-Пукет 2 талын нислэг
2. Таны сонгосон зочид буудал
3. Өглөөний цай
4. Аяллын ОУ-н эрүүл мэндийн даатгал
5. Нисэх буудлаас тосох, үдэх үйлчилгээ

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
Пукет арлын өдрийн аяллын хөтөлбөрийг та хэд хэдэн төрлөөр сонгон авах боломжтой.
1. Аяллаа захиалах үедээ та өөрийн хүссэн хөтөлбөрөө сонгож аялах боломжтой.
2. Манайхаас тухайлан сонгосон хөтөлбөрөөр аялах боломжтой.
3. Пукет-д очсон хойноо манай Компас Монголиа хөтөлбөрийн менежерүүдээс аяллаа сонгон авах боломжтой.

ХЭЗЭЭ АЯЛАВАЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
Пукет арал нь Халууны болон борооны гэсэн хоёр улиралтай. Борооны улирал 4 сарын дундаас эхэлж 10-р сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр өдөрт цаг тутамд бороо орох эсвэл бүр бүтэн өдөржин ч бороо орох нь элбэг бөгөөд далайн давлагаа ихсэж далайд орох сэлэх боломжгүй болдог. 
Тэгхээр хамгийн супер үе нь бол 11 сараас 3 сарын сүүл хүртэл байдаг.

ЗОЧИД БУУДЛУУДЫН СОНГОЛТ
Компас Монголиа нь Пукет арал дээр 100 гаруй албан ёсны ОУ-н одны зэрэглэл бүхий зочид буудлуудтай хамтран ажилладаг бөгөөд аялагчид тэдгээр зочид буудлуудаас хүссэн зочид буудалаа сонгон захиалах боломжтой. Мөн тэдгээр зочид буудлууд дээр байх бүх төрлийн өрөөнүүдээс мөн сонгох боломжтой. Тэгхээр аяллын үнэ зочид буудлын сонголт болон тухайн сонгосон буудлын өрөөний сонголтоос хамаардаг байх нь.

Компас Монголиатай гэрээтэй ажилладаг зочид буудлуудын мэдээллийг ЭНД дарж авна уу

Нэвтрэх

Нууц үгээ мартсан?

Та хараахан дансгүй байна уу?
Бүртгэл үүсгэх