Малдивын аялал
Байршлын хувьд:
Мальдивын Бүгд Найрамдах Улс буюу Мальдив нь Энэтхэгийн далайд орших арлын улс бөгөөд Энэтхэг болон Шри Ланкийн баруун өмнө хэсэгт оршино.
Засаг захиргааны нэгж
Нийслэл Мале болон 20 Атолл (atholhu)-д хуваагдана. Нийслэл Мале нь шүрэн арлуудын голд орших Мале арал болон Вилингири арал дээр оршино. Атолл гэдэг нь "шүрэн арал" гэсэн утга бүхий англи хэлний atoll гэдэг үгнээс гаралтай. Мальдивын арлуудын 26 шүрэн арлыг 20 нэгжид хуваасан байдаг.
ГазарзүйШри Ланкагийн баруун өмнө талд Энэтхэгийн далайд байх 26 шүрэн арал болон 1,200 арлаас тогтдог бөгөөд тэдгээрийн 200 орчимд нь хүн амьдардаг. Халуун, чийглэг уур амьсгалтай.
Далайн түвшнээс дээших дундаж өндөр нь 2.4м тул дэлхийн дулаарлаас шалтгаалж далайн түвшин дээшлэх, мөн шүрэн арлын шүрнүүд хөгширч буйтай холбогдож, живэх аюулд нэрвэгдээд буй.
Өдгөө Малегийн ОУ-н нисэх онгоцны буудал байрладаг Хулхуле арлын зүүн хойд талд хиймэл арал барьж байгаа.
Сонирхолтой баримтууд
Мальдив бол хэдэн мянган жилийн турш оршин тогтнож байсан ч харьцангуй шинэ аялал жуулчлалын газар юм! Энэ нь 1972 онд анхны амралтын газар нээгдэхээс өмнө серфингчид, шумбагчдын нууц газар байсан юм.
Ерөнхийлөгч асан Маумун Абдул Гайом анхны бүрэн эрхийн хугацаандаа аялал жуулчлалын салбарт асар их түлхэц өгсөн бөгөөд 2019 онд Мальдивыг 1.7 сая жуулчин зорьжээ.
Хамгийн гайхалтай зүйл бол Мальдивын цэвэр цагаан элс юм. Энэ нь дур булаам харагддаг төдийгүй шүрэн чулуун элснээс бүрэлдсэн байдаг. Шүрэн чулуун элсэн эргүүд нь дэлхийн наран шарлагын газруудын ердөө 5 хувийг эзэлдэг бөгөөд үлдсэн 95% далайн эргийн элс нь кварцаас бүрэлдсэн байдаг.
1800-аад оны үед мөнгөлөг хясааг мөнгөтэй адилтган үздэг байсан бөгөөд арилжаа наймаанд зарим тохиолдолд мөнгөний оронд ашигладаг байв. Гэтэл тухайн үед Мальдивт мөнгөлөг хясаа нь хаа сайгүй байж байдаг ёстой л хувин хувингаараа асгарч байдаг газар байв. Харин одоо бол мөнгөлөг хясаа нь үнэгүй зүйл болсон бөгөөд Мальдив улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийн бэлэг тэмдэг болон үлджээ.
МАЛЬДИВ РУУ АЯЛЦАГААЯ
Пегас Туристик Монголиа компани Монголын аялагч нартаа зориулан Мальдивын аяллыг урьд өмнө хэзээ ч байгаагүй хамгийн хямдаар санал болож байгаа бөгөөд Мальдивт байрлалтай GUEST HOUSE болон 3, 4, 5 одтой 60 гаруй буудал тансаг резортуудаас сонгох боломжтой.
Мэдээж хэрэв та байж болох хамгийн хямдаар аялаад ирье гэвэл Guest House тохиромжтой боловч Инстаграмаа гайхалтай зургуудаар дүүргэе гэвэл мэдээж 4 эсвэл 5 одтой тансаг, гоёмсон резортуудад байрлавал илүү дээр.
ХӨТӨЛБӨР
Мальдив улс нь Монгол улс шиг агуу дайны үүх түүх, эртний хүмүүсийн олдвор, бунхан эсвэл бүр Турк улс шиг цагаан шохойн Кападокиа, Клеопатра хатны усан, Дубай хот шиг ирээдүйн музей гэх мэт зүйлс огт байхгүй. Тэгхээр тэнд бөөндөө автобусанд суугаад Хааны ордон эсвэл Музейгээр аялах ямар нэгэн хөтөлбөр байдаггүй гэсэн үг...
Харин таны сонгон байрлаж буй буудалд өдөртөө жуулчдаа сонирхолтой байлгах үүднээс завиар аялах, загасчлах, усанд шумбах, далайн сонин хачинг харах, гоё сайхан зураг авах зэрэг хөөрхөн сонирхолтой идэвхижүүлэлтийн хөтөлбөрүүдтэй байдаг.
ЗОЧИД БУУДЛЫН СОНГОЛТУУД:
Мальдив дахь бидэнтэй хамтран ажилладаг гэрээт зочид буудал, резортуудын мэдээллийг ЭНД дарж авна уу.