Хөтөлбөр 2

ӨДРИЙН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

БАГЦ #2

Эхний өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 4 цаг

Бурж Халифа бол Дубай хотод орших дэлхийн хамгийн өндөр барилга бөгөөд 828 метр өндөр, 163 давхар юм. Бурж Халифа нь тэнгэр баганадсан барилгын архитектур, инженерийн гайхамшигт ололтыг харуулсан дурсгалт бүтээн байгуулалт төдийгүй, дэлхийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг болжээ.

Бурж Халифагийн түүх болон барилгын онцлог

 Бурж Халифагийн барилгын ажил 2004 онд эхэлж, 2010 онд дууссан бөгөөд үүнийг алдарт архитектурын компани Skidmore, Owings & Merrill (SOM)-ын архитектор Эдриан Смит төлөвлөжээ. Энэ барилгыг байгуулахдаа хамгийн орчин үеийн материал, технологийг ашигласан бөгөөд барилгын бүтэц нь салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн хүчин зүйлсэд тэсвэртэй байх зориулалттай.

 Бурж Халифа нь дараах дээд амжилтуудыг эзэмшдэг:

 • Дэлхийн хамгийн өндөр барилга (828 м)

Дэлхийн хамгийн олон давхар барилга (163 давхар)

Дэлхийн хамгийн өндөр ажиглалтын тавцан (148-р давхарт)

Дэлхийн хамгийн хурдан лифт (10 м/сек буюу 36 км/цаг хүртэл хурдалдаг)

Burj Khalifa Tower Photos, Download The BEST Free Burj Khalifa Tower Stock  Photos & HD Images

Хоёр дах өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 8 цаг

  Абу-Дабигийн аялал 

Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл бөгөөд өндөр технологи, соёл, түүх, амралтын газар, далайн эргийн гайхамшигтай хослол болсон газар юм. 

Абу-Даби хотын аяллын онцлох үйл ажиллагаанууд

1. Шейх Зайедийн Их сүм

• Энэ сүм нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй сүмүүдийн нэгт тооцогддог бөгөөд өвөрмөц архитектур, гайхалтай чимэглэл, дэлхий дээрх хамгийн том хивс, 24 каратын алттай болор лааны гэрлээрээ алдартай.
Sheikh Zayed Grand Mosque - WikipediaHD wallpaper: Sunset Abu Dhabi Sheikh Zayed Grand Mosque United Arab  Emirates Desktop Hd Wallpapers 1920×1200
3. Лувр Абу-Даби музей

• Энэ музей нь Францын алдарт Лувр музейн олон үзмэрийг агуулдаг бөгөөд орчин үеийн урлаг, соёлын дурсгалаар баялаг.
LOUVRE ABU DHABI (THE)

Гурав дах өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 3-4 цаг

Dhow cruise dinner Marina нь Дубай Марина хэсэгт байрлах жуулчдын сонирхол татдаг нэг хөтөлбөр юм. Энэ нь уламжлалт арабын dhow буюу модон усан онгоцоор Марина сувгаар аялж, тухайн усан онгоцонд оройн хоолоо зооглон, шөнийн хотын үзэсгэлэнт харагдах байдалд тухлан суух боломжийг олгодог. Энэхүү аялал нь ихэвчлэн 3-4 цаг үргэлжилдэг ба амтат хоолны буфет, амьд хөгжим, бүжгийн үзүүлбэр зэрэг үйлчилгээтэй. 

Буфет хоол: Араб болон олон улсын хоол зооглох боломжтой,үндсэн хоол, амттан багтдаг.

Амьд үзүүлбэрүүд: Танура бүжиг, амьд хөгжим зэрэг олон төрлийн сонирхолтой үзүүлбэрүүд байдаг.

Сонирхолтой үзэмж: Дубай Маринагийн орчин үеийн өндөр барилгууд, гэрлэн чимэглэсэн гүүрүүд гээд үзэсгэлэнт орчныг харах боломжтой. Энэ нь романтик аялал хийх, найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэхэд маш тохиромжтой арга хэмжээ юм.

 New Year Dhow Cruise Dubai Marina with BBQ & Fireworks
Dhow Cruise Dubai Marina | Cruise Dinner Dubai Deal 50% Off
UAE city of Dubai Marina 1080P, 2K, 4K, 5K HD wallpapers free download |  Wallpaper Flare

Дөрөв дах өдөр ( өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 4 цаг

AYA Universe нь Дубайн Wafi City Mall-д байрлах, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан бүтээсэн интерактив зугаа цэнгэлийн парк юм. Энэхүү парк нь “өргөн уудам сансар огторгуйн ертөнцөөр аялж буй мэт” мэдрэмжийг өгөх зорилготойгоор байгуулагдсан ба зочдыг гайхамшигт орон зай, гэрэл, дуу чимээ, дүрслэлүүдийн тусламжтайгаар өөр ертөнц рүү хөтөлдөг. AYA Universe нь 12 өөр бүсээс бүрддэг бөгөөд эдгээр бүсүүд нь тус бүрдээ онцгой, дахин давтагдашгүй сэдвээр хийгдсэн байдаг.

1. Harmonia: Дэлгэцэн дээр амилж буй байгалийн үзэгдэл бүхий хэсэг. Энд зочид голын усан дээр хөвөх, байгалийн үзэсгэлэнт дүрсээр хүрээлэгдэх боломжтой.

2. The River: Зөгнөлт голын орчин бүхий хэсэгт гэрлэн төгсгөлгүй давлагаанууд урсан өнгөрдөг.

3. The Pool: Гэрэлтдэг бөмбөлгүүд болон усан дэлгэцүүдээр хүрээлэгдсэн хэсэг. Энд хөдөлгөөнөө мэдэрч, дүрслэлүүдтэй харилцан үйлчилж болно.

4. Celestia: Гэрэл, өнгө болон дүрсээр ер бусын орчин үүсгэсэн ертөнцөд аялах боломжтой. AYA Universe нь орчин үеийн дижитал урлаг, дэвшилтэт гэрлийн технологи ашиглан ер бусын мэдрэмжийг өгдөг тул бүх насныханд тохиромжтой. Сансрын аялалд дуртай, интерактив дижитал орчинд цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хүссэн хүмүүст илүү тохиромжтой газар юм.

Aya UniverseAya Universe An Immersive Experience Park 2 | Big Dot Tourism

Тав дах өдөр (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 4 цаг

Global Village нь Дубай хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын соёл, худалдаа, зугаа цэнгэлийн цогцолбор юм. Энд дэлхийн олон орны соёл, урлаг, хоол хүнс, худалдааны бүтээгдэхүүнийг нэг дороос үзэж, сонирхох боломжтой.   Павильонууд: 30 гаруй павильон нь тус бүр өөрийн орны онцлогийг харуулж, зочдод тухайн улсын соёл, уламжлалтай танилцах боломжийг олгодог.
Үзвэр үйлчилгээ: Дэлхийн алдартай уран бүтээлчдийн тоглолт, соёлын арга хэмжээ, цирк, шоу үзүүлбэрүүдийг үзэх боломжтой.
Хоол хүнс: Дэлхийн янз бүрийн орны хоолыг амтлах 250 гаруй ресторан, кафе үйл ажиллагаагаа явуулдаг.
Канарвал: 200 гаруй тоглоом, аттракцион бүхий зугаа цэнгэлийн хэсэгтэй.
Dubai Global Village: A Hub for Cultural Gatherings from Around the World |  IranCharter Travel Magazine
A Complete Guide To Dubai Global Village | CuddlyNest
Global Village Dubai 2024: New Pavilions, Attractions & Ticket Prices –  JobX News

Нэвтрэх

Нууц үгээ мартсан?

Та хараахан дансгүй байна уу?
Бүртгэл үүсгэх