Египет аялал нэмэлт хөтөлбөр

Хөтөлбөр 1: КАИР ХОТЫН НИСЛЭГЭТЭЙ АЯЛАЛ

Шарм Эль Шейх хотоос аяллын автобусандаа сууцгаан хүн төрөлхөтны 5000 жилийн түүхийг хадглаж үлдсэн, гайхамшигт Каирын зүрх рүү аялах мартагдашгүй аялалдаа мордоно. Каирт хүрэлцэн ирснээр хамгийн эхний зогсоол бол Дэлхий дээрх занданшуулсан шарил, тэдгээрийг илтгэх эд өлгийн зүйлсээр хамгийн баялаг 2025оны 11сард цоо шинээх нээлтээ хийсэн Grand Egyptian Museum буюу GEM-ээр зочилох болно. GEM нь зүгээр нэг музей биш —Эртний Египетийн гүн түүх, хаадын хүч, пирамидын нууц, бурхдын домгийг орчин үеийн технологиор танд “амилуулж” үзүүлэх түүхэн аялал юм.Энд хүн төрөлхтнийг мянганы туршид гайхшруулсан соёл иргэншлийн түүх амь орох бөгөөд 100,000 гаруй үнэт олдвор,Тутанхамүны 5,000 гаруй хааны өв, 11 метр өндөр Рамзес II хааны сүрлэг хөшөө, Орчин үеийн технологиор бүтээсэн дэлгэц, VR, мультимедиа үзүүлэн, Судалгаа, сургалтын төв, хүүхдийн музей, амралт зоогийн хэсгүүд
зэргийг нэг дор үзэх боломжтой. Бүх үзмэрүүд эрт цагийн түүхийг шивнэх мэт өгүүлнэ.

Дараа нь жинхэнэ Египет ресторан дахь амтат өдрийн хоолоор тухлан, нутгийн онцгой амтыг мэдрээрэй.

Өдрийн турш аяллаа үргэлжлүүлэн, Гизагийн пирамидууд болон тэднийг сахин хамгаалагч хэмээдэг алдарт Сфинксийн хөшөөг үзнэ. Хүн төрөлхтний зориг, инженерчлэлийн гайхамшгийг гэрчлэх аугаа пирамидуудыг бишрэн харж, тэднийг хэрхэн барьсан болон хэний амьдралыг мөнхөлсөн тухайд төсөөллөө хөөрүүлээрэй. 

Аяллын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- Шарм Эль Шейх хотоос Каир хүртэлх 2 талын нислэг
- Алдарт Гизагийн Пирамидын цогцолборт нэвтрэх тасалбар
- Египетийн Гранд Музейрүү нэвтрэх тасалбар
- Египет судлалаар мэргэшисэн англи хэлтэй ОУ-н зэрэглэлтэй хөтөч
- Өдрийн хоол

Аяллын үнэд ороогүй зүйлс:
* Пирамид дотор орох нь нэмэлт төлбөртэй байдаг ба аялагч хүсвэл газар дээр нь төлбөрөө төлөөд орж үзэж болно. 
* Нил мөрөн дээрх завины аялал (аялагчын хүсэлтээр нэмэлтээр авах боломжтой)
* Гизагийн Пирамид орчимд нэг бөхт тэмээгээр явах
* Хувийн зардал

* Автобус аялагчдыг шөнө 04:00 цагт хөтөч болон унаа ирж авна.
Шарм Эль-Шэйх хотоос Каир хот хооронд нислэгэтэй аялал 50 мин зорчино.
Нийт аялал 12цаг үргэлжилнэ.

Аяллын үнэ: том хүн 290$

stone material, egypt, place of worship, the past, 4K, nature, piramide,  history, travel destinations, ancient civilization, city, tomb, travel,  ancient history HD Wallpaper
The quantity surveyors behind the Grand Egyptian Museum | Modus | RICS

ХӨТӨЛБӨР 2: ЛУКСОР ХОТЫН НИСЛЭГЭТЭЙ АЯЛАЛ

Луксор нь Өмнөд Египетэд оршдог бөгөөд Луксор мужийн нийслэл юм. Энэхүү хот нь Эртний Египетийн шинэ хаанчлалын үеийн нийслэл Фив хотын байрлал байсан учир дэлхийд “агуу задгай музей” хэмээн нэрлэгддэг. Учир нь Карнак болон Луксорын сүмийн цогцолборын туурь орчин үеийн хотын дунд оршсоор байна. Харин Нил мөрний эсрэг талд, баруун эрэгт Хаадын хөндий, Хатан хаадын хөндий зэрэг сүм хийд, булш бунхантай некрополис бий. Жил бүр мянга мянган жуулчид эдгээр гайхамшигт дурсгалуудыг үзэхээр Луксорт ирдэг.

Аяллын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- Шарм Эль Шейх хотоос Луксор хүртэлх 2 талын нислэг
- Египет судлалаар мэргэшсэн англи хэлтэй ОУ-н зэрэглэлтэй хөтөч

- Хатшепсутын сүм нэвтрэх тасалбар
- Хаадын хөндийн сүм нэвтрэх тасалбар
- Өдрийн хоол 

Аяллын үнэд ороогүй зүйлс:
*Хөтөлбөрт дурдагдаагүй нэмэлт үйлчилгээ/зардлууд
*Хувийн зардал

* Автобус аялагчдыг үүрээр 04:00 цагт ирж авна.
Шарм Эль-Шэйх хотоос Луксор хот хооронд нислэгэтэй аялал 50 мин зорчино.
Нийт аялал 12цаг үргэлжилнэ.

Аяллын үнэ: том хүн 290$

Gallery picture 2 (from the experience provider)Gallery picture 7 (from the experience provider)Gallery picture 3 (from the experience provider)Gallery picture 4 (from the experience provider)

Хөтөлбөр 3: КАИР БОЛОН ЛУКСОР ХОТЫН НИСЛЭГЭТЭЙ АЯЛАЛ

 Эхний өдөр
   Эхлээд та Их Египетийн музей (Grand Egyptian Museum – GEM)-д зочилно. Энэхүү музей нь дэлхийн хамгийн том археологийн музейд тооцогддог бөгөөд Фараон, Грек, Ромын үеийн 120,000 гаруй үзмэртэй музейгээр 2 цагийн турш хөтөчтэй аялал хийж, Тутанхамоны үнэт цуглуулга зэрэг хамгийн алдартай бүтээлүүдийг үзэх болно.
   Дараа нь дэлхийн хамгийн урт гол болох Нил мөрнөөр жижиг завиар аялах боломжтой. Аяллын үеэр хотын хамгийн чухал үзмэрүүдийг харна.
(Нэмэлт төлбөртэй, сонголтоор)
    Нил мөрний аяллын дараа та Кайр хотын  ресторанд өдрийн хоол иднэ.
Кайр хотын аяллын хоёрдугаар хэсэгт та:

  • Пирамидууд (Хеопс хааны Их пирамид, түүний хүү Хефренийн пирамид, ач хүү Микерины пирамид)

  • Сфинкс-ийг үзнэ.

  Аяллын төгсгөлд та Кайр нисэх онгоцны буудал руу очиж, 50 минутын нислэгээр Луксор хот руу ниснэ. Луксорт ирэхэд англи хэлтэй хөтөч таныг угтан авч, 4 одтой зочид буудал руу хүргэнэ.(1 шөнө, BB буюу өглөөний цайтай)

 Хоёр дах өдөр
   Өглөөний цайгаа уугаад буудлаас гарсны дараа Египет судлалаар мэргэшисэн англи хэлтэй ОУ-н зэрэглэлтэй хөтөч таныг тосож авч, Луксорын аяллыг эхлүүлнэ.Бид энэхүү аяллаар юу үзэх вэ?

Мемноны Колоссууд
 Великолепные Колоссы Мемнона - Древние Чудеса Египта

Дейр эль-Бахри сүм (Хатан Хатшепсутын сүм)
 Египетийн хамгийн үзэсгэлэнтэй сүмүүдийн нэг ба Ууланд сийлж барьсан бөгөөд МЭӨ 15-р зуунд Египетийг захирч байсан хатан Хатшепсутын оршуулгын сүм байжээ.
Дейр эль-Бахри - Провинция Луксор, Египет - на карте

Хаадын хөндий
Луксор Египетийн нийслэл байх үед хаад энэ хөндийг оршуулгын газар болгон сонгосон. Энд 18, 19, 20-р угсаатны хаадын 62-оос дээш булш байдаг. Алтан хаан Тутанхамоны булш эндээс олдсоноороо алдартай.
Египет дэх Хаадын хөндийг нээгээрэй | Кензли

Мөн Баруун эргийн орон нутгийн хүмүүсийн амьдралын хэв маяг, гар урлалтай танилцах боломжтой.

Баруун эргийн аялал дууссаны дараа та Зүүн эрэг рүү явж, өдрийн хоол идээд амарна.

Луксорын Зүүн эрэг

Карнакийн сүмүүд
Карнакийн сүмийн цогцолбор нь дэлхийн хоёр дахь том шашны байгууламж юм. 134 баганатай, Рамсес II-ийн бариулсан хамгийн том гипостиль танхимтай. Олон үеийн фараонуудын бүтээн байгуулалт бөгөөд энд Египетийн хамгийн өндөр обелиск (Хатшепсутын обелиск) бий.

Карнак Египетийн соёл иргэншлийн сүнслэг өдөөлт | Кензли

Аяллын төгсгөлд та Луксор нисэх онгоцны буудал руу очиж, Шарм-эль-Шейх рүү буцаж ниснэ. Ирэхэд манай хөтөч таныг угтан авч, зочид буудалд тань хүргэнэ.

Аяллын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- Шарм Эль Шейх хотоос Каир хот хүртэлх
нислэг
- Каир хотоос Луксор хот хүртэлх нислэг
- Луксор хотоос Шарм Эль Шейх хүртэлх нислэг
- Египет судлалаар мэргэшсэн англи хэлтэй ОУ-н зэрэглэлтэй хөтөч
- Алдарт Гизагийн Пирамидын цогцолборт нэвтрэх тасалбар
- Египетийн Гранд Музейрүү нэвтрэх тасалбар
- Хатшепсутын сүм нэвтрэх тасалбар
- Хаадын хөндийн сүм нэвтрэх тасалбар
- Өдрийн хоол 2 удаа

Аяллын үнэд ороогүй зүйлс:
*Хөтөлбөрт дурдагдаагүй нэмэлт үйлчилгээ/зардлууд
*Хувийн зардал

* Автобус аялагчдыг үүрээр 04:00 цагт ирж авна.
Шарм Эль-Шэйх хотоос Каир хот хооронд нислэгэтэй аялал 50 мин зорчино.
Каир хотоос Луксор хооронд нислэгэтэй аялал 50 мин зорчино.

Нийт аялал 1шөнө 2өдөр үргэлжилнэ.

Аяллын үнэ: том хүн 570$

Хөтөлбөр 4: АНХАН ШАТНЫХАНД ЗОРИУЛСАН ШУМБАЛТ ХИЙХ АЯЛАЛ

  Анхан шатныханд зориулсан энэ бүтэн өдрийн PADI Discover хөтөлбөрт шумбалтын үндсэн мэдлэгийн сургалт, мөн өнгөлөг загасны сүрэг дунд шүрэн хадны дээр хөвөн шумбах хоёр удаагийн далайн эргийн шумбалт багтсан. Энэ нь бүрэн PADI гэрчилгээ авах эхний алхам болох юм.
Мэргэжлийн зааварлагчийн удирдлага дор шумбалтын үндсийг сурч, хоёр удаагийн эргийн шумбалтаар аялах боломжтой гайхалтай аялал таныг хүлээж байна.

Аяллын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- DSD гарын авлага ба батламж
- Халуун, хүйтэн ундаа
- PADI мэргэжлийн зааварлагч
- Шумбалтын тоног төхөөрөмж

Аяллын үнэд ороогүй зүйлс:
*Усан доорх дүрс бичлэг DVD
*Үндэсний цэцэрлэгт газрын төлбөр
*Дурсгалын зураг 
*Өдрийн хоол
*Хувийн зардал

* Автобус аялагчдыг өглөө 08:30-09:00 хооронд унаа ирж авна.
Нийт аялал 4цаг үргэлжилнэ.

Анхаарах зүйлс:
*Хүүхдийг заавал насанд хүрсэн хүн дагалдаж явах
*Хамгийн бага нас – 10нас болон түүнээс дээш
*Буцах нислэгээс 72цагийн өмнө шумбах
*Бүх оролцогчид шумбахаас өмнө эрүүл мэндийн асуумж бөглөх шаардлагатай
Зарим урьдчилсан өвчнүүд (жишээ нь: астма, зүрхний өвчин гэх мэт) шумбах боломжийг хязгаарлаж болох тул эмчтэйгээ зөвлөнө үү.
*Аяллын өдөр хүчинтэй паспорт шаардлагатай бөгөөд биедээ авч явах шаардлагатай

Аяллын үнэ: том хүн 150$

Course

ХӨТӨЛБӨР 4:  ШАРМ ЭЛЬ-ШЕЙХИЙН ЦӨЛ, ТЭНГИСИЙН АДАЛ ЯВДАЛТ АЯЛАЛ
 
   Шарм Эль-Шейхээс эхлэх энэхүү адал явдалт аяллаар тэнгис ба цөлийг хослуулан мэдэрээрэй. Эхлээд квад мотоцикл унан цөлийн гайхамшигт үзэмжийг харна. Шарм Эль-Шейхийн хойд хэсэгт тэмээ унаж, бедуин майханд зочлон уламжлалт цайгаар дайлуулж амрах боломжтой. Мөн парашюттай нислэг хийж, шилэн ёроолтой завиар тэнгисийн амьтдыг сонирхон үзэх боломжтой.

Аяллын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ
- Квад мотоцикл унах -50минут
- Тэмээ унах-10минут
- Бедуин цай
- Parasailing нислэг-5минут
- Банана завь-10минут
- Шумбалт-10минут
- Шилэн ёроолтой завь-60минут
- Өдрийн хоол

Аяллын үнэд ороогүй зүйлс:
*Засгийн газрын төлбөр: 5$
*Дурсгалын зураг 
*Хувийн зардал

* Автобус аялагчдыг өглөө 07:30-08:00 хооронд унаа ирж авна.
Нийт аялал 8цаг үргэлжилнэ.

Анхаарах зүйлс:
*Нурууны асуудалтай аялагчдад тохиромжгүй.
*Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиромжгүй.
*Зүрхний асуудал болон бусад ноцтой өвчтэй хүмүүст тохиромжгүй.

Аяллын үнэ: том хүн 80$

Watersports Trio: Banana boat, Parasailing, Jet Ski - U Fun Field770+ Dubai Camel Ride Photos Stock Photos, Pictures & Royalty-Free Images -  iStock

ХӨТӨЛБӨР 5: ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭРХ МОРЬТОЙ АЯЛАЛ

Египет нь түүхэн өв болон орчин үеийн морь унах соёлыг хослуулсан хамгийн сонирхолтой морь унах туршлагыг санал болгодог. Аялал эхлэхийн өмнө мэргэжлийн дасгалжуулагчид зааварчилгаа өгч, туршлагын туршид таньтай хамт байх болно. Хэрэв та анхлан суралцагч бол хөтөч тань үндсэн техник, аюулгүй байдлыг зааж, хичээллэхэд туслах болно.

Аяллын үнэд орсон зүйлс:
- Зочид буудлаас авах, эргээд хүргэх үйлчилгээ

- Аюулгүй байдлын малгай
- Мэргэжилийн хөтөч тайлбарлагч

Аяллын үнэд ороогүй зүйлс:
*Өдрийн хоол
*Хувийн зардал
*Татвар: хүн бүрт €5.00

* Автобус аялагчдыг өглөө 10:00 цагт ирж авна.
Нийт аялал 2цаг үргэлжилнэ.

Анхаарах зүйлс:
*Нурууны асуудалтай аялагчдад тохиромжгүй.
*Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиромжгүй.
*Зүрхний асуудал болон бусад ноцтой өвчтэй хүмүүст тохиромжгүй.

Аяллын үнэ: том хүн 30$

Gallery picture 4 (from the experience provider)

Нэвтрэх

Нууц үгээ мартсан?

Та хараахан дансгүй байна уу?
Бүртгэл үүсгэх