ДУБАЙ ХОТ

ДУБАЙ ХОТ

, by Erdenee Badarch, 1 min reading time

Энэ дэлхий дээр маш олон гайхалтай хотууд байдагийн нэг нь Арабын Нэгдсэн Эмират улсын аялал жуулчлал бизнесийн төв хот болох Дубай хот юм. Ер нь хүний гараар бүтсэн хамгийн сүрлэг хотуудын нэг гэж хэлэхэд хол зөрөхгүй. Тэнд байх байшин барилга, үзвэр үйлчилгээний газрууд болон дэлгүүр моллууд гээд бүгд гайхалтай. Харин АНЭУ-д манай орноос ялгагдах хамгийн том ялгаа нь тэдэнд байгаль байхгүй. 
Асар богино хугацаанд Англичуудаас газар нутгийнхаа баялагийг эргүүлэн авсанаас хойш хурдацтай хөгжиж буй хотуудыг зүй ёсоор тэргүүлж буй Дубай хотод хүний нүд хужирлаж, гайхал төрүүлэм зүйлс маш олон байдаг. 

АНЭУ-н нийслэл Абу Даби хот тус улсын нийт газар нутгийн 80 хувийг эзэмшдэг. Газар нутгийн үлдсэн 20 хувийг бусад 6-н муж хотууд нь эзлэн оршино. Арабууд газрын тосоор энэ их гайхамшигтай хотыг бүтээж чадсан ч өдгөө газрын тос нь тус улсын орлогын эх үүсвэр биш бөгөөд аялал жуулчлал, гадаад худалдаа нь улсынх нь хувьд тэргүүлэх төсөв бүрдүүлдэг эх үүсвэрүүд нь болсон. 
Бүтэн жилийн 12 сарын туршид тасралтгүй жуулчин хүлээж авах бөгөөд хэзээд жуулчдыг уйдаахгүй гайхалтай байлгаж чаддаг супер улс шүү. Ялангуяа жилдээ 3-4-н удаа гайхалтай супер мега хямдарлууд болно. Тэр үеэр бол шоппингчидын хувьд бол алдаж боломжгүй үеүүд байдаг. Ихэнхдээ шашных нь хуулийн дагуу болдог их мөргөлийн өдрүүд, баяруудаар тиймэрхүү хямдралууд болно. Ёстой өм цөм хямдарна даа. Тэр битгий хэл дэлхий топ брендүүд хүртэл өм цөм хямдарна. 
Дэлхийн хамгийн хамгийн гэх тодотголтой бүх л зүйл Эмиратад байна даа. Зарим нь бүр анхных ч байж мэднэ. Анхны заалны цанын бааз, анхны усан дээрх арал гэх мэт, мөн хамгийн өндөр барилга, хамгийн том хиймэл арал, хамгийн супер усан паркууд, хамгийн гоё хоол, амттангууд, хамгийн чинээлэг хүмүүс, хамгийн супер машинууд, хамгийн сонин шашны хуулиуд, хамгийн олон одтой зочид буудлууд, хамгийн супер хурдны замууд гэх мэт... Яриад байвал дуусашгүй их...
1000 сонсохоор 1 очоод үзчихэд сэтгэлийг чинь татаж өөртөө дурлуулдаг л хот доо...


Blog posts

  • ДУБАЙ ХОТ

    , by Erdenee Badarch ДУБАЙ ХОТ

    Read more 

  • ТУРКЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛИРАЛ

    , by Erdenee Badarch ТУРКЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛИРАЛ

    Read more 

Login

Forgot your password?

Don't have an account yet?
Create account