Хөтөлбөр 6
ӨДРИЙН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
БАГЦ #6
Эхний өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)
Үргэлжлэх хугацаа: 10 цаг
Абу-Дабигийн аялал
Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл бөгөөд өндөр технологи, соёл, түүх, амралтын газар, далайн эргийн гайхамшигтай хослол болсон газар юм.
Абу-Даби хотын аяллын онцлох үйл ажиллагаанууд
1. Шейх Зайедийн Их сүм
• Энэ сүм нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй сүмүүдийн нэгт тооцогддог бөгөөд өвөрмөц архитектур, гайхалтай чимэглэл, дэлхий дээрх хамгийн том хивс, 24 каратын алттай болор лааны гэрлээрээ алдартай.
2. Лувр Абу-Даби нэмэлт төлбөртэй
• Энэ музей нь Францын алдарт Лувр музейн олон үзмэрийг агуулдаг бөгөөд орчин үеийн урлаг, соёлын дурсгалаар баялаг.
3. Ferrari World
• Дэлхийн хамгийн хурдан галзуу хулганатай энэхүү парк нь адал явдалт сонирхогчдод зориулагдсан. Ferrari брэндийн түүх, спортын автомашины музейтэй.
Хоёр дахь өдөр (өдрөө аялагч өөрөө сонгоно)
Үргэлжлэх хугацаа: 8-10 цаг
Full-day Dubai City Tour нь Дубай хотын хамгийн алдартай, түүхэн болон орчин үеийн үзмэрүүдийг нэг өдрийн дотор үзэж танилцах боломжтой, жуулчдад зориулсан хөтөлбөр юм. Энэ аялал нь хотын өнгөрсөн үе болон орчин үеийн хөгжлийг нэгтгэн танилцуулахад чиглэгдсэн тул анх удаа Дубайгаар аялагчдад тохиромжтой.
Энэхүү хөтөлбөрт багтах гол үзмэрүүд:
1. Дубайгийн музей ба түүхэн дүүрэг: Дубайн хамгийн эртний байгууламж болох Al Fahidi Fort-д байрлах Дубай музейг үзэж, түүхэн Deira, Bastakiya дүүргүүдээр алхаж, хотын уламжлалт соёл, түүхтэй танилцана.
2. Gold Souk, Spice Souk: Дубайн алтны зах буюу Gold Souk болон амтлагчийн зах болох Spice Souk-оор зочилж, алтан эдлэл, амтлагч, уламжлалт бараа бүтээгдэхүүнүүдийг сонирхох боломжтой.
3. Dubai Creek: Дубайг хоёр хэсэгт хуваадаг энэхүү урсгалын эрэг дээрх уламжлалт усан такси abra-гаар зугаалан, хотын хуучин ба шинэ хэсгийн үзэмжийг харах боломжтой.
4. Jumeirah Mosque: Исламын архитектурын хамгийн гоёмсог жишээ болсон Жумейрах сүм нь Дубайд заавал үзэх үзмэрүүдийн нэг. Энэ нь Исламын соёлыг ойлгох боломжийг олгоно.
5. Бурж Халифа ба Дубай Молл: Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа руу очиж, үзэлтийн тавцангаас хотыг харна. Мөн Дубай Моллд дэлгүүр хэсэх, хооллох эсвэл аквариумаар зочлох боломжтой.
6. Palm Jumeirah ба Atlantis The Palm: Дубайн хамгийн гайхалтай хиймэл арлуудын нэг болох Palm Jumeirah-аар зугаалж, далайн эргийн амралтын газар Atlantis The Palm-д зочилно.
7. Burj Al Arab: Дубайгийн хамгийн нэр хүндтэй, тансаг зочид буудал болох Burj Al Arab-ыг гаднаас нь үзэж зураг авах боломжтой. Энэхүү хөтөлбөр нь ихэвчлэн 8-10 цаг үргэлжилдэг бөгөөд агааржуулалттай унаагаар аялж, хөтөчтэй хамт хотыг судалдаг тул ая тухтай байдаг. Хотын гол үзмэрүүдийг нэг дор үзэж, орчин үеийн тансаг байдал болон уламжлалт амьдралын хэв маягтай танилцах сайхан боломжийг олгодог.
Гурав дахь өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)
Үргэлжлэх хугацаа: 3-4 цаг
Dhow cruise dinner Marina нь Дубай Марина хэсэгт байрлах жуулчдын сонирхол татдаг нэг хөтөлбөр юм. Энэ нь уламжлалт арабын dhow буюу модон усан онгоцоор Марина сувгаар аялж, тухайн усан онгоцонд оройн хоолоо зооглон, шөнийн хотын үзэсгэлэнт харагдах байдалд тухлан суух боломжийг олгодог. Энэхүү аялал нь ихэвчлэн 3-4 цаг үргэлжилдэг ба амтат хоолны буфет, амьд хөгжим, бүжгийн үзүүлбэр зэрэг үйлчилгээтэй.
• Буфет хоол: Араб болон олон улсын хоол зооглох боломжтой,үндсэн хоол, амттан багтдаг.
• Амьд үзүүлбэрүүд: Танура бүжиг, амьд хөгжим зэрэг олон төрлийн сонирхолтой үзүүлбэрүүд байдаг.
• Сонирхолтой үзэмж: Дубай Маринагийн орчин үеийн өндөр барилгууд, гэрлэн чимэглэсэн гүүрүүд гээд үзэсгэлэнт орчныг харах боломжтой. Энэ нь романтик аялал хийх, найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэхэд маш тохиромжтой арга хэмжээ юм.