Хөтөлбөр 2
ӨДРИЙН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
БАГЦ #2
Эхний өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)
Үргэлжлэх хугацаа: 4 цаг
Бурж Халифа бол Дубай хотод орших дэлхийн хамгийн өндөр барилга бөгөөд 828 метр өндөр, 163 давхар юм. Бурж Халифа нь тэнгэр баганадсан барилгын архитектур, инженерийн гайхамшигт ололтыг харуулсан дурсгалт бүтээн байгуулалт төдийгүй, дэлхийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг болжээ.
Бурж Халифагийн түүх болон барилгын онцлог
Бурж Халифагийн барилгын ажил 2004 онд эхэлж, 2010 онд дууссан бөгөөд үүнийг алдарт архитектурын компани Skidmore, Owings & Merrill (SOM)-ын архитектор Эдриан Смит төлөвлөжээ. Энэ барилгыг байгуулахдаа хамгийн орчин үеийн материал, технологийг ашигласан бөгөөд барилгын бүтэц нь салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн хүчин зүйлсэд тэсвэртэй байх зориулалттай.
Бурж Халифа нь дараах дээд амжилтуудыг эзэмшдэг:
• Дэлхийн хамгийн өндөр барилга (828 м)
• Дэлхийн хамгийн олон давхар барилга (163 давхар)
• Дэлхийн хамгийн өндөр ажиглалтын тавцан (148-р давхарт)
• Дэлхийн хамгийн хурдан лифт (10 м/сек буюу 36 км/цаг хүртэл хурдалдаг)
Хоёр дахь өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)
Үргэлжлэх хугацаа: 10 цаг
Абу-Дабигийн аялал
Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл бөгөөд өндөр технологи, соёл, түүх, амралтын газар, далайн эргийн гайхамшигтай хослол болсон газар юм.
Абу-Даби хотын аяллын онцлох үйл ажиллагаанууд
1. Шейх Зайедийн Их сүм
• Энэ сүм нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй сүмүүдийн нэгт тооцогддог бөгөөд өвөрмөц архитектур, гайхалтай чимэглэл, дэлхий дээрх хамгийн том хивс, 24 каратын алттай болор лааны гэрлээрээ алдартай.
2. АНЭУ-н эзэн хааны ордон
• Qasr Al Watan нь аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг бөгөөд жуулчид ордны дотоод засал, түүхэн үзмэрүүд, номын сан, цэцэрлэгийг үзэж сонирхох боломжтой.
3. Лувр Абу-Даби нэмэлт төлбөртэй
• Энэ музей нь Францын алдарт Лувр музейн олон үзмэрийг агуулдаг бөгөөд орчин үеийн урлаг, соёлын дурсгалаар баялаг.
3. Ferrari World нэмэлт төлбөртэй
• Дэлхийн хамгийн хурдан галзуу хулганатай энэхүү парк нь адал явдалт сонирхогчдод зориулагдсан. Ferrari брэндийн түүх, спортын автомашины музейтэй.
Гурав дахь өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)
Үргэлжлэх хугацаа: 3-4 цаг
Dhow cruise dinner Marina нь Дубай Марина хэсэгт байрлах жуулчдын сонирхол татдаг нэг хөтөлбөр юм. Энэ нь уламжлалт арабын dhow буюу модон усан онгоцоор Марина сувгаар аялж, тухайн усан онгоцонд оройн хоолоо зооглон, шөнийн хотын үзэсгэлэнт харагдах байдалд тухлан суух боломжийг олгодог. Энэхүү аялал нь ихэвчлэн 3-4 цаг үргэлжилдэг ба амтат хоолны буфет, амьд хөгжим, бүжгийн үзүүлбэр зэрэг үйлчилгээтэй.
• Буфет хоол: Араб болон олон улсын хоол зооглох боломжтой,үндсэн хоол, амттан багтдаг.
• Амьд үзүүлбэрүүд: Танура бүжиг, амьд хөгжим зэрэг олон төрлийн сонирхолтой үзүүлбэрүүд байдаг.
• Сонирхолтой үзэмж: Дубай Маринагийн орчин үеийн өндөр барилгууд, гэрлэн чимэглэсэн гүүрүүд гээд үзэсгэлэнт орчныг харах боломжтой. Энэ нь романтик аялал хийх, найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэхэд маш тохиромжтой арга хэмжээ юм.