Хөтөлбөр 7

ӨДРИЙН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

БАГЦ #7

Эхний өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 7-8 цаг

 Дубайн сафари аялал бол Арабын Нэгдсэн Эмирт Улсад зочилсон жуулчдын дунд хамгийн алдартай адал явдалтай аяллуудын нэг юм. Уг аялал нь тансаг, орчин үеийн Дубайгаас гараад, арабын элсэн цөлд зочилж, нутгийн уламжлалт соёл, байгалийн өвөрмөц үзэмжийг нэг дор мэдрэх боломжийг олгодог. Цөлд хийж болох олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаануудтай тул сафари аялал жуулчдад мартагдашгүй туршлага болдог.

Дубайн сафари аяллын онцлох үйл ажиллагаанууд

1. Элсэн манхны Jeep-тэй аялал (Dune Bashing)

 Жуулчдын хамгийн их сонирхдог зүйл бол элсэн манхан дээр тусгайлан тоноглогдсон 4x4 жийп машинаар давхих юм. Энэ үйл ажиллагаа нь элсний өндөр манхнуудыг давах, огцом уруу уруудах, огцом эргэлт хийх зэрэг сэтгэл хөдөлгөм адал явдлаар дүүрэн бөгөөд мэргэжлийн жолооч нарын тусламжтайгаар аюулгүйгээр явагддаг.

2. Элсэн манхны серфинг (Sandboarding) нэмэлт төлбөртэй

 Цөлийн налуу элсэн манхан дээр серфинг хийж гулгах нь бас сонирхолтой туршлага юм. Элсэн дээр гулгах самбар ашиглан, манхан уруудан гулгах нь цөлийн өвөрмөц гоо үзэсгэлэнг мэдрүүлэх сайхан боломж юм.

3. Тэмээний аялал нэмэлт төлбөртэй

 Тэмээгээр аялах нь Арабын цөлийн соёлд уламжлалт хэв маягтай танилцах боломжийг олгодог. Тэмээний цуваанд хамт явж, элсэн цөлийн нам гүм, тайван орчныг мэдрэх боломжтой. Энэ нь жуулчдад цөлийн амьдралыг илүү гүнзгий мэдрэхэд тусалдаг.

4. Сонирхолтой үзүүлбэрүүд

 Оройн цагаар цөлийн лагерьт ирэхэд олон төрлийн үзүүлбэрийг үзэх боломжтой. Үүнд:

 Белли бүжиг, танура бүжиг (араб эргэлдэх бүжиг), галын үзүүлбэр зэрэг уламжлалт болон орчин үеийн сонирхолтой үзүүлбэрүүд багтана.

 Эдгээр үзүүлбэрүүд нь арабын уламжлалт урлаг соёлтой танилцах боломжийг жуулчдад олгодог.

5. Цөлийн лагерьт зоог

 Лагерьт зочдод зориулсан оройн зоог бэлддэг бөгөөд эндээс нутгийн амтат хоол, уламжлалт араб хоол амтлах боломжтой. Амтат махан хоол, амтлаг халуун ногоотой будаа, барбекю зэрэг нь энэ оройн зоогийн онцлох хэсэг бөгөөд түүнчлэн амттай ундаа, арабын алдартай хублай (шиша) зэргийг ч амталж болно.

6. Гар урлалын арга хэмжээ

 Цөлийн лагерьт очиход хенна урлалын зураг зуруулах, араб хувцас өмсөж зурагаа авах, гар урлалын бүтээгдэхүүн худалдан авах зэрэг олон сонирхолтой зүйлс хийж болно.

Dubai Desert Safari Royalty-Free Images, Stock Photos & Pictures |  Shutterstock


Хоёр дахь өдөр (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 4-7 цаг

Dubai Miracle Garden нь 2013 оны 2-р сарын 14-нд нээгдсэн, 72,000 м² талбай бүхий дэлхийн хамгийн том байгалийн цэцэгт хүрээлэн юм.
Энэхүү цэцэрлэг нь 50 сая гаруй цэцэг, 250 сая гаруй ургамалтай бөгөөд улирал бүр шинэ, өвөрмөц цэцгийн зохиомжуудаар зочдыг гайхшруулдаг. 
Цэцэрлэгийн онцлох бүтээлүүдийн нэг нь 500,000 гаруй цэцэг, ургамлаар бүрхэгдсэн Airbus A380 онгоцны хэлбэртэй цэцгийн бүтэц бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том цэцгийн байгууламжаар Гиннесийн амжилтын номонд бүртгэгдсэн. Мөн 18 метр өндөр, 35 тонн жинтэй Микки Маусын топиари нь дэлхийн хамгийн өндөр цэцгийн баримлаар тооцогддог. 
Цэцэрлэг нь жил бүрийн 10-р сараас 4-р сар хүртэл ажилладаг бөгөөд 5-р сараас 9-р сар хүртэлх халуун улиралд хаалттай байдаг.  
Dubai Miracle Garden: A Blossoming Wonderland in the Desert
Complete Guide To Dubai Miracle Garden 2025
Dubai Miracle Garden | Activities | Create your Dubai holiday | Emirates  Australia

Гурав дахь өдөр (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 5-7 цаг

Global Village нь Дубай хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын соёл, худалдаа, зугаа цэнгэлийн цогцолбор юм. Энд дэлхийн олон орны соёл, урлаг, хоол хүнс, худалдааны бүтээгдэхүүнийг нэг дороос үзэж, сонирхох боломжтой.   Павильонууд: 30 гаруй павильон нь тус бүр өөрийн орны онцлогийг харуулж, зочдод тухайн улсын соёл, уламжлалтай танилцах боломжийг олгодог.
Үзвэр үйлчилгээ: Дэлхийн алдартай уран бүтээлчдийн тоглолт, соёлын арга хэмжээ, цирк, шоу үзүүлбэрүүдийг үзэх боломжтой.
Хоол хүнс: Дэлхийн янз бүрийн орны хоолыг амтлах 250 гаруй ресторан, кафе үйл ажиллагаагаа явуулдаг.
Канарвал: 200 гаруй тоглоом, аттракцион бүхий зугаа цэнгэлийн хэсэгтэй.
Dubai Global Village: A Hub for Cultural Gatherings from Around the World |  IranCharter Travel Magazine
A Complete Guide To Dubai Global Village | CuddlyNest
Global Village Dubai 2024: New Pavilions, Attractions & Ticket Prices –  JobX News

Дөрөв дахь өдөр (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 3-4 цаг

Dhow cruise dinner Marina нь Дубай Марина хэсэгт байрлах жуулчдын сонирхол татдаг нэг хөтөлбөр юм. Энэ нь уламжлалт арабын dhow буюу модон усан онгоцоор Марина сувгаар аялж, тухайн усан онгоцонд оройн хоолоо зооглон, шөнийн хотын үзэсгэлэнт харагдах байдалд тухлан суух боломжийг олгодог. Энэхүү аялал нь ихэвчлэн 3-4 цаг үргэлжилдэг ба амтат хоолны буфет, амьд хөгжим, бүжгийн үзүүлбэр зэрэг үйлчилгээтэй. 

 Буфет хоол: Араб болон олон улсын хоол зооглох боломжтой,үндсэн хоол, амттан багтдаг.

• Амьд үзүүлбэрүүд: Танура бүжиг, амьд хөгжим зэрэг олон төрлийн сонирхолтой үзүүлбэрүүд байдаг.

• Сонирхолтой үзэмж: Дубай Маринагийн орчин үеийн өндөр барилгууд, гэрлэн чимэглэсэн гүүрүүд гээд үзэсгэлэнт орчныг харах боломжтой. Энэ нь романтик аялал хийх, найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэхэд маш тохиромжтой арга хэмжээ юм.

 New Year Dhow Cruise Dubai Marina with BBQ & Fireworks
Dhow Cruise Dubai Marina | Cruise Dinner Dubai Deal 50% Off
UAE city of Dubai Marina 1080P, 2K, 4K, 5K HD wallpapers free download |  Wallpaper Flare


Login

Forgot your password?

Don't have an account yet?
Create account