Хөтөлбөр 4

ӨДРИЙН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

БАГЦ #4

Эхний өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 8 цаг

Ferrari World нь Абу Дабид байрлах, Ferrari брэндэд зориулсан дэлхийн хамгийн том битүү парк юм. Энд дэлхийн хамгийн хурдан галзуу хулгана Formula Rossa, олон төрлийн аттракцион, шоу үзүүлбэр, гэр бүлд тохирсон тоглоомууд байдаг.

  • 🏎 Дэлхийн хамгийн хурдан roller coaster – Formula Rossa: 0-оос 240 км/ц хүртэл ердөө хэдхэн секундэд хурдална

  • 🎢 Тоглоом, аттракционууд: Хүүхэд, гэр бүл, адал явдал сонирхогчдод зориулсан олон түвшний тоглоомууд

  • 🎭 Шоу, үзүүлбэрүүд: Ferrari-ийн түүх, автомашины ертөнцтэй холбоотой сонирхолтой үзүүлбэрүүд

  • 🏁 Ferrari туршлага: Симулятор, уралдааны мэдрэмж төрүүлэх тоглоомууд

  • 🍕 Ресторан, кафе: Итали болон олон улсын хоол

  • 🛍 Дэлгүүрүүд: Ferrari албан ёсны бэлэг дурсгал, бүтээгдэхүүн

Ferrari World нь хурд, адреналин, гэр бүлийн зугаа цэнгэлийг нэг дороос мэдрэхийг хүссэн жуулчдад хамгийн тохиромжтой аяллын цэг юм.

Formula-Rossa-Junior

Хоёр дах өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 8 цаг

Dubai Parks and Resorts нь Дубайд байрлах Ойрх Дорнодын хамгийн том сэдэвчилсэн паркийн цогцолбор бөгөөд гэр бүл, хүүхэд, залуус гээд бүх насныханд зориулсан олон төрлийн зугаа цэнгэлийг нэг дор санал болгодог.Та доорх паркуудаас өөрт тохирох нэг парк сонгон үйлчлүүлэх боломжтой.

🎢 Үндсэн паркууд

  1. Motiongate Dubai

    • Hollywood-ын кинонуудаас сэдэвлэсэн парк

    • The Hunger Games, Shrek, Kung Fu Panda, Madagascar зэрэг кинотой холбоотой тоглоом, roller coaster-уудтай

    • Гэр бүлд хамгийн тохиромжтой

  2. LEGOLAND Dubai

    • 2–12 насны хүүхдэд зориулсан

    • LEGO-оор хийсэн хот, тоглоом, бүтээлч бүсүүд

    • Хүүхэдтэй аялагчдад маш тохиромжтой

  3. LEGOLAND Water Park

    • LEGO сэдэвтэй усан парк

    • Хүүхдэд ээлтэй усан гулгуур, тоглоомууд

  4. Real Madrid World (шинэ парк)

    • Реал Мадрид багийн түүх, амжилтад суурилсан

    • Спорт, адреналин, интерактив тоглоомууд

Анхаарна уу: Энэхүү тасалбар нь зөвхөн нэг паркт нэвтрэх эрхтэй бөгөөд бүх паркт зэрэг орох боломжгүй болно.
Exploring Legoland Theme Park Dubai: A Comprehensive Guide | Education
Гурав дах өдөр: (өдрөө аялагч өөрөө сонгоно)

Үргэлжлэх хугацаа: 7-8 цаг

 Дубайн сафари аялал бол Арабын Нэгдсэн Эмирт Улсад зочилсон жуулчдын дунд хамгийн алдартай адал явдалтай аяллуудын нэг юм. Уг аялал нь тансаг, орчин үеийн Дубайгаас гараад, арабын элсэн цөлд зочилж, нутгийн уламжлалт соёл, байгалийн өвөрмөц үзэмжийг нэг дор мэдрэх боломжийг олгодог. Цөлд хийж болох олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаануудтай тул сафари аялал жуулчдад мартагдашгүй туршлага болдог.

Дубайн сафари аяллын онцлох үйл ажиллагаанууд

1. Элсэн манхны Jeep-тэй аялал (Dune Bashing)

 Жуулчдын хамгийн их сонирхдог зүйл бол элсэн манхан дээр тусгайлан тоноглогдсон 4x4 жийп машинаар давхих юм. Энэ үйл ажиллагаа нь элсний өндөр манхнуудыг давах, огцом уруу уруудах, огцом эргэлт хийх зэрэг сэтгэл хөдөлгөм адал явдлаар дүүрэн бөгөөд мэргэжлийн жолооч нарын тусламжтайгаар аюулгүйгээр явагддаг.

2. Элсэн манхны серфинг (Sandboarding) нэмэлт төлбөртэй

 Цөлийн налуу элсэн манхан дээр серфинг хийж гулгах нь бас сонирхолтой туршлага юм. Элсэн дээр гулгах самбар ашиглан, манхан уруудан гулгах нь цөлийн өвөрмөц гоо үзэсгэлэнг мэдрүүлэх сайхан боломж юм.

3. Тэмээний аялал нэмэлт төлбөртэй

 Тэмээгээр аялах нь Арабын цөлийн соёлд уламжлалт хэв маягтай танилцах боломжийг олгодог. Тэмээний цуваанд хамт явж, элсэн цөлийн нам гүм, тайван орчныг мэдрэх боломжтой. Энэ нь жуулчдад цөлийн амьдралыг илүү гүнзгий мэдрэхэд тусалдаг.

4. Сонирхолтой үзүүлбэрүүд

 Оройн цагаар цөлийн лагерьт ирэхэд олон төрлийн үзүүлбэрийг үзэх боломжтой. Үүнд:

 Белли бүжиг, танура бүжиг (араб эргэлдэх бүжиг), галын үзүүлбэр зэрэг уламжлалт болон орчин үеийн сонирхолтой үзүүлбэрүүд багтана.

 Эдгээр үзүүлбэрүүд нь арабын уламжлалт урлаг соёлтой танилцах боломжийг жуулчдад олгодог.

5. Цөлийн лагерьт зоог

 Лагерьт зочдод зориулсан оройн зоог бэлддэг бөгөөд эндээс нутгийн амтат хоол, уламжлалт араб хоол амтлах боломжтой. Амтат махан хоол, амтлаг халуун ногоотой будаа, барбекю зэрэг нь энэ оройн зоогийн онцлох хэсэг бөгөөд түүнчлэн амттай ундаа, арабын алдартай хублай (шиша) зэргийг ч амталж болно.

6. Гар урлалын арга хэмжээ

 Цөлийн лагерьт очиход хенна урлалын зураг зуруулах, араб хувцас өмсөж зурагаа авах, гар урлалын бүтээгдэхүүн худалдан авах зэрэг олон сонирхолтой зүйлс хийж болно.

Dubai Desert Safari Royalty-Free Images, Stock Photos & Pictures |  Shutterstock

Login

Forgot your password?

Don't have an account yet?
Create account