Луксор хотын автобустай 1 өдрийн аяллын хөтөлбөр

Аяллын үнэ: том хүн. 90$ | хүүхэд. (3-12) 45$
Аяллын хугацаа: 1 өдөр (автобустай)
Сфинксийн аллей, Хаадын хөндий, алебастрын үйлдвэр, цорын ганц эмэгтэй фараоны сүм - Хатшепсут хатан (нас барагсдын хот), Мемноны аварга биет, Карнакийн ариун сүм болон Нил мөрнөөр усан онгоцоор аялах аялал

Аяллын маршрут: Луксор хот

 Аяллын хугацаа: Хөтөлбөрийн менежерээс нарийвчилсан цагийн мэдээллийг авна уу. 

Аялал үргэлжлэх цаг: 03:30-23:00

Хөтөлбөр:

☑️Дэлхийн хамгийн том задгай музейг үзэх боломжтой.Мөн дэлхийн хамгийн том ариун сүм болох жил бүр Aida дуурь тоглогддог Karnak-т зочилно.
Түүнчлэн Ариун нил мөрөнг гатлан Банана арал дээр ирээд Хаадын хөндийд байрлах Үхэгсэдийн хотод зочилно.Memnon болон хамгийн алдартай эмэгтэй хатан Hatshepsut-н үзэсгэлэнт ариун сүмийг харах боломжтой.

 

АНХААРАХ ЗҮЙЛС:

- Хэрэв та тусдаа унаагаар буюу individual аялал хийх бол хөтөлбөрийн менежерээс энэ тухай мэдээлэл авна уу.
- Хөтөлбөрийн менежерээс та аялал хөдлөх цэг, уулзах газар зэргийн нарийн мэдээллийг сайтар авна уу.
- Хэрэв хөтөлбөрийн автобус 20 минутаас дээш хугацаагаар хоцорч байвал яаралтай хөтөлбөрийн менежертэй холбогдоно уу.
- Хэрэв аялал захиалсанаас хойш 2 цагийн дотор та аяллыг цуцалвал төлбөрийг 100% буцаан олгоно
- Хэрэв аялал эхлэхээс 24 цаг дотор ороогүй болон захиалсанаас хойш 2 цаг өнгөрсөний дараа цуцлах бол аяллын төлбөрийн 50%-г буцаан олгоно.
- Хэрэв аялал эхлэхээс 24 цаг дотор аяллыг цуцлавал төлбөрийг 100% буцаан олгох боломжгүй. 

АНХААРАХ: Хэрэв аялагчид манай компаниас аялал аваагүй өөр дурын компаниас аялал авсан тохиолдолд үүсэх эрсдэл, маргаан зэргийг манай компани хариуцахгүй бөгөөд мөн даатгалын эрсдэлд орсон тохиолдолд даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүйг анхаарна уу. 

Манай компанийг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа, бидэнтэй хамт тав тухтай аялахыг хүсье! ❤️
Хөтөлбөрийн үеийн шууд утас: +2 010 50121242

 

Login

Forgot your password?

Don't have an account yet?
Create account