ДУБАЙ ХОТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ
АНЭУ УЛС, ДУБАЙ ХОТЫН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР БОЛОН ҮЗЭХ ЗҮЙЛС
Өдөр 1: Замын өдөр
· 08:30-10:30: Аялагчид УБ-Алмата чиглэлийн нислэгт бүртгэлээ хийлгэнэ.
· 11:30-12:30: Казахстан улсын Алмата хотын ОУ-н нислэх буудалд газардаж, хил гаалиар нэвтэрч, ачаа тээшээ авна.
· Аялагчид Алмата хоттой танилцах өдрийн аяллын хөтөлбөр нэмэлтээр авах, зочид буудал захиалах боломжтой.
· 22:00-01:40 (+1): Аялагчид Алмата-Дубай чиглэлийн нислэгт бүртгэлээ хийлгэнэ.
Өдөр 2: Ирэх өдөр
· 02:40-07:40: АНЭУ-н Дубай хотын ОУ-н нисэх буудалд газардаж, хил гаалиар нэвтэрч, ачаа тээшээ авна.
· Зорчигчын танхимаас гарч манай компанийн тээврийн хөтөчтэй уулзаж, зочид буудалдаа хүргүүлнэ.
· 17:30: оройн үзвэрийн тээвэр зочид буудлаас нь ирж авна.
· 19:00-21:00: Арабын уламжлалт Dhow Cruise усан онгоц дээр үдшийн зоог барин, Дубай хотын хамгийн үзэсгэлэнтэй Дубай маринаагаар хөвөн аялна.
· Хоол: Оройн хоол
Өдөр 3: Дубай хотын бүтэн өдрийн аялал
· 07:30-10:00 өглөөний цай
· 11:00-21:00 Дэлхийн аялал жуулчлалын хамгийн шилдэг хотоор шалгараад байгаа Дубай хоттой танилцах аяллаар бид юу үзэх вэ?
o Энэ дэлхийн алтаар хамгийн баян зах болох Дубайн алтны захаар зочилж, үзэж сонирхох, хүсвэл худалдан авалт хийж болно.
o Дубай бол сонин содон барилгуудын цогц бөгөөд дэлхийд цор ганц хамгийн том жааз буюу Dubai Frame дээр зураг авах түр зогсолт хийнэ.
o Дубайн хааны гэр бүлийн ордон болон ZABEEL PALACE дээр зураг авах түр зогсолт хйинэ.
· 16:00-17:00 үдийн хоол
o Ахиад л Дэлхийд цор ганц, энэ дэлхий дээр хүний гараар бүтсэн хамгийн өндөр цамхаг болох алдарт Бурж Халифагийн 124,125 давхарлуу 1 минутанд гарч, Дубай хотыг тэнгэрээс тольдох болно.
o Дубайн алдарт усан оргилуурын бүжиглэхийг үзэж нүд баясах болно.
o Дэлхийд 2-т эрэмблэгддэг хамгийн том алдарт Dubai Mall-оор зочлох болно. Энэ том Mall-г бүтэн 7 хоног хэсээд ч дуусхааргүй том шүү.
· Монгол хөтөч, монгол тайлбартай
· Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
Өдөр 4: Абу Даби хотын бүтэн өдрийн аялал
· 07:30-10:00 өглөөний цай
· 10:00-19:00 АНЭУ-н нийт газар нутгийн 80%-г дангаар эзлэн оршдог Абу Даби хоттой танилцах өдөр бид юу үзэх вэ?
o Алдарт Zayed хааны их моск буюу Sheikh Zayed Grand Mosque-руу орж, арабын ертөнцийн хамгийн үнэтэй алдарт москоор зочлоно.
· 14:00-15:00 өдрийн хоол
o АНЭУ-н хааны хүндэтгэлийн хүлээн авалтын алдарт ордон QASR AL WATAN ордноор зочилно.
o Абу Даби хоттой танилцана.
· Монгол хөтөч, монгол тайлбартай
· Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
Өдөр 5: Цөлийн сафари аялал
· 07:30-10:00 өглөөний цай
· 10:00-15:00 чөлөөт цаг
· 15:00-22:00 Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бүх жуулчдын хамгийн ихээр хамрагддаг хөтөлбөр бол Цөлийн сафари аялал буюу Desert safari юм. Энэ өдөр цөлийн сафари аялалд явж, элсэн манхан дээгүүр давхилдан, цөлийн баян бүрд гэгдэх кэмпүүд дээр сонирхолтой үдшийн үзвэр үзэн, мартагдашгүй оройн зоог барина.
· Хоол: Өглөөний цай, оройн хоол
Өдөр 6: Чөлөөт өдөр
· Энэ өдөр аялагчид өөрсдийн хүссэнээр Дубай хотод чөлөөт өдрийг өнгөрөөнө.
o Далайн эрэгт зугаалж болно.
o Шоппинг хийх, худалдан авалт хийж болно.
o Нэмэлтээр хүссэн өдрийн аяллын хөтөлбөр захиалан үзэх боломжтой (төлбөртэй)
o Монгол хөтөч авах боломжтой (төлбөртэй)
· Хоол: Өглөөний цай
Өдөр 7: Хагас чөлөөт өдөр болон буцах өдөр
· 07:30-10:00 өглөөний цай
· 12:00 зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө
o Ачаа тээшээ зочид буудлынхаа тээш хадгалах хэсэгт үлдээж болно.
· 10:00-17:00 чөлөөт цаг
· 17:00 нисэх буудал хүргэх тээвэр ирж авна.
· 18:00-20:30 Дубай-Алмата нислэгийн бүртгэлээ хийлгэнэ
· 21:30-03:00 Алмата хотын ОУ-н нисэх буудалд газардана.
· Хоол: Өглөөний цай
Өдөр 8: Замын өдөр
· 10:30-13:00 Алмата-Улаанбаатар нислэгийн бүртгэлээ хийлгэнэ.
· 14:05-20:45 Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-н нисэх буудалд газардсанаар аялал өндөрлөнө.
· Алмата хотод зочид буудал захиалах боломжтой.